Аккумулятор

Аккумулятор

Акумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос/жанам/ цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог.

Аккумуляторын бүтэц:

Энгийн акумлятор хасах, нэмэх туйлт хуудас, тусгаарлагч, акумляторын шингэн, эдгээрийг багтаасан гэрнээс бүтдэг. Автомашины акумляторын баканд оногдох хасах хуудасны тоо ихэвчилэн 3~6 байдаг. Дээд тал нь 20-иод ширхэг байдаг. Хуудасны тоо олон болох тусам акумляторын хэмжээ томордог.
Аккумуляторын шингэний тухай:

Аккумуляторын хэрэглэгддэг шингэн нь хүхрийн хүчил, нэрмэл усны хольц байдаг. Аккумкляторын хасах, нэмэх хуудаснууд тус тусдаа химийн урвалд орж, цахилгаан үүсгэж, цэнэглэхээс гадна, бакны хэсгийн цахилгаан гүйдлийг гүйлгэх үүрэгтэй байдаг. Аккумклятор гүйцэд цэнэглэгдсэн байх үед шингэний темпратур 200С, нягтрал 1.8 байдаг.

MF аккумулятор гэж энгийн акумляторыг бодвол өөрийн цэнэгээ алдах нь бага, ашиглах явцад бараг ус нэмэх шаардлагагүй аккумкляторыг хэлнэ. Бүтцийн хувьд энгийн аккумклятортой адилхан байдаг ч хавтаснууд кальцийн хар тугалган хайлшаар хийгдсэнээрээ ялгаатай.

 

MF аккумулятор дотроо нээлттэй, хаалттай гэж байдаг. Нээлттэй хэлбэрт нь бүтцийн хувьд энгийн аккумулятортой бараг адилхан. Хаалттай хэлбэрт нь тусгай тусгаарлагч, туйлт хавтан, тусгаарлагч чийгшүүлэгч шингэнтэй, ваакум бүтэцтэй байдаг. Дотор нь үүссэн хий туйлт хавтанд шингэх зориулалттай. Ажиллах явцад шингэн багасна, шингэн нэмнэ гэсэн асуудал байхгүй.
 
Багтаамж: ихэвчилэн акумляторын багтаамж гэдэг нь бүрэн цэнэглэгдсэн акумляторыг цэнэгтэй үеэсээ бага хүчдэлтэй болтлоо цэнэгээ алдахыг багтаамж гэнэ. Цэнэг алдалтын гүйдэл, цэнэг алдах цахилгаан хоёрын талбай, ампер,цаг-р (Ah;ampere.hour) илэрхийлэгддэг. Багтаамж (ah)=цэнэг алдах гүйдэл (A) ● цэнэг алдах цаг (h) Жишээ нь: 5.6А гүйдэлтэй үед цэнэг алдалт эцэслэх гүйдэлтэй болтлоо залгагдсан 5 цагт цэнэг алдаж дууссан гэж үзвэл, энэ үед акумляторын багтаамж 5.6(А)●5(h)=28 (ah) болно гэсэн үг.

Хүчлийн акумляторын шингэнийг заасан түвшинд байгаа эсэхийг нягтлаж, дундарсан бол нэрмэл ус хийдэг. Өвлийн улиралд шингэн нэмэх бол нэмсэн шингэн хөлдөхөөс сэргийлэн шууд цэнэглэх хэрэгтэй.

MF хэлбэрийн акумляторт шингэн нэмэх шаардлагагүй, хэрэв тагийг нээвэл агаарт байгаа хүчилтөрөгч, нэмэх туйлт хуудасны бодис химийн урвалд орж акумляторын шинж чанарыг алдагдуулдаг.
 
Аккумуляторын ашиглалт болон хадгалалт:

Аккумуляторыг -50°С-аас +50°С хэмийн нөхцөлд хадгална.

Сар бүр шингэний нягтралыг шалгаж байх. Хэрэв нягтрал нь 1.26-1.28-аас 0.03г/см-ээс ихээр унасан, гүйдэл нь 12.5В-оос доош 10.5В-оос дээш байх тохиолдолд аккумуляторыг дахин цэнэглэнэ. Цэнэглэхдээ аккумуляторын багтаамжийн Ah 10% -тай тэнцэх ампераар аккумуляторын банк тус бүрийн тагийг онгойлгож цэнэглэнэ. Жишээ нь: 55Ah аккумуляторыг 5.5 Ah-р гэх мэт
Цэнэглэсэн аккумуляторын шингэний нягтрал 1.28+/- 0.01г/см3 гүйдэл нь 12.6В-с багагүй байна. Цэнэглэх явцад шингэн хэт их уурших +55°С –ээс дээш халах аль нэг банкны шингэн буцалсан тохиолдолд аккумуляторыг цэнэглэгч аппаратнаас салгаж цаашид ашиглахгүй.

 

Ашиглаж байгаа болон хадгалаж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийж байна.

  • - Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.
  • - Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
  • - Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
  • - Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
  • - Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
  • - Ашиглаж байсан аккумуляторыг 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болно.

Анхааруулга:

1. Акумялторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг.
2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хувиарлах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл акумляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас акумляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг.
3. Акумялторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах акумлятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог.
4. Акумлятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу.
Өмнөх
AWD буюу 4 дугуйгаар зүтгэх
Дараах
Очлуурын тухай