Нийтлэг үндэслэл
1.1 “1000машин ХХК” нь 1000mashin.mn веб сайтыг эзэмших бөгөөд сайтын үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.
1.2 1000masin.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. 1000mashin.mn-ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
1.3. 1000mashin.mn сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 1000masin.mn-ий үйлчилгээг авах эрхгүй болно.
1.4. Компани нь интернет Хэрэглэгчдэд тус нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.
1.5. Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Компани нь зар байршуулах худалдааны платформоор л хангадаг болно.
II. Талуудын эрх үүрэг
2.1 Сайтад байршуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно.
2.2 Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагын дангаар үүрнэ.
2.3 Энэхүү нөхцөлийг зөрчсөн зарыг компани нь буцаах болон устгах эрхтэй.
2.4 Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Санал гомдол” хэсгээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдлыг ажлын 3 өдрийн дотор танилцаж хариу өгнө.
2.5 Компани нь хэрэглэгчийн оруулсан зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг хэрэглэгчээс шаардах эрхтэй.
2.6 Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг компани хариуцахгүй болно.
III. Гишүүнчлэл үүсгэх журам
3.1 Хэрэглэгч нь сайтад өөрийн мэдээллийг бөглөж сайтын гишүүн болно.
3.2 Гишүүн болсон хэрэглэгч өөрт ирсэн нууц кодоороо сайтад нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй болно.
3.3 Хэрэглэгч сайтын гишүүнчлэлийн special 3 төрлөөс өөрийн хүссэн эрхийг сонгосноор илүү давуу эрх эдлэх болно.
- Gold - гишүүнчлэлтэй хэрэглэгчийн зар сайтын нэгдүгээр эгнээнд байрлана.Мөн авто форум буюу автомашинтай холбоотой асуулт хариултын буланд нэвтэрч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах эрхтэй.
- Silver - гишүүнчлэлтэй хэрэглэгчийн зар сайтын хоёрдугаар эгнээнд байрлана.Мөн авто форум буюу автомашинтай холбоотой асуулт хариултын буланд нэвтэрч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах эрхтэй.
- Bronze - гишүүнчлэлтэй хэрэглэгчийн зар сайтын гуравдугаар эгнээнд байрлана.Мөн авто форум буюу автомашинтай холбоотой асуулт хариултын буланд нэвтэрч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах эрхтэй.
3.4 Гишүүнчлэл аваагүй хэрэглэгч энгийн болон онцгой гэсэн төрлөөс сонгож зар нийтлэх боломжтой.
- Онцгой зар - Сайтын дөрөвдүгээр эгнээнд харагдана.
- Энгийн зар - Сайтын хоёрдугаар хуудсанд харагдана.
IY. Баннер байршуулах журам
4.1 Хэрэглэгч баннер дээр зар байршуулах бол мөн адил гишүүнээр бүртгүүлсэн байх шаардлагатай.
4.2 Баннер нь дарааах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.
- Сонгосон баннерын хэмжээнд таарсан байх.
- Чанартай зураг байх
- Видео хэлбэрийн баннер байршуулах тохиолдолд 5 секунтээс хэтрэхгүй байх
Y. Зарын шалган нийтлэх журам
5.1 Нэг Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд хаагдана.
5.2 Зарын эзэн нь өөрийн зарлаж буй зарын дэлгэрэнгүйг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл орсон тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.
5.3 Зар оруулахад дараах зүйлсийг хориглоно:
- Нэг хаягаас ижил зар нийтлэх;
- Өөр хоёр хаягаас нэг зарыг хуулж зар оруулах;
- Зарын гарчиг, утга агуулга нь зарын категорид тохирохгүй байх;
- Зарын гарчигт цэг тэмдэг болон өөр бусад тэмдэгтүүд бичих;
- Зарын гарчиг, оруулсан зураг, зарын тайлбар нь хоорондоо утга санааны зөрчилтэй байх;
- Нэг зар дээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүн зэрэг зарлах;
- Зар нийтлэхдээ өөр бусад сайтын холбоос (линк)оруулах;
- Зар нь сайтын админаар дамжин хянагдаж, шаардлага хангасан бол нийтлэгдэнэ.
5.4 Зарыг дараах шалтгаануудаар устгана.
Компани нь хэрэглэгчийн нийтэлсэн зарыг доорх шалтгаанаар устгах эрхтэй.
- Тухайн хэрэглэгчид нийтлэгдсэн бараа, үйлчилгээтэй нь ижил төстэй зар байх
- Зарын оруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих
- Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх
- Зарын гарчиг нь зарын мэдээлэл тайлбартай холбогдолгүй байх
- Зарын гарчиг болон тайлбарын зурагт интернет хаяг буюу бусад сайтын холбоос бичигдсэн байх
- Зураг нь зарын утга агуулгатай нийцээгүй, шууд хамааралгүй байх
- Зургийн чанар буюу пиксел муу байх
- Тухайн зарын категорид үл таарах
- Бусад хэрэглэгчдийн сурталчлах эрх зөрчигдсөн талаарх үндэслэлтэй гомдол ирэх.
YI. Хандивын төсөл шалгаруулан аян зохион байгуулах журам
6.1. Төсөл хүлээн авах болон сонгон шалгаруулах хугацааг 1000mashin.mn веб сайт болон фэйж хуудсаар нээлттэй зарлагдана.
6.2. Тухайн хугацаанд 1000mashin.mn@gmail .com хаягаар төслийн танилцуулгыг ирүүлнэ.
6.3. Нийт ирсэн төслүүдээс шалгаруулан сонгож хандивын аяны үйл ажиллагааг эхлүүлнэ.
6.4. Төсөлд тавигдах шаардлага
- Төслийн бүрэлдэхүүний танилцуулга
- Үйл ажиллагааны зураг хавсаргах.
- Судалгаа буюу бодит мэдээлэл оруулсан байх.
- Зорилго тодорхой байх.
www.1000mashin.mn