Би форвард финанс монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын
2024 оны 08-р сарын 02 өдрийн 08 тоот тушаалын хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ
/УНАЖ ЯВАХ НӨХЦӨЛТЭЙ/
Зээлийн зориулалт:
Орлоготой иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэглээний болон бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.
|
Хугацаа |
Зээл олголтын шимтгэл |
Барьцаа үнэлгээ |
Зээлийн хэмжээ /төгрөг/ |
50,000,000 |
0.5% хүртэл |
70% |
Зээлийн хугацаа |
12-36 сар |
Авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэнээс хойших хугацаанд: Доорх шатлалаар хугацааг сонгох боломжтой. |
20 жил хүртлэх-12 сар |
15 жил хүртлэх -24 сар |
10 жил хүртлэх -36 сар |
Зээлийн хүү |
Хүү 2.7% |
Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах |
Зээлийн бүтцэд зөвхөн 1 удаа хүү, хураамжгүйгээр өөрчлөлт оруулна.2 –оос дээш гэрээний бүтцийн өөрчлөлтөд зээлийн үлдэгдэл дүнгээс 0,5% шимтгэл авна. |
Нэмэгдүүлсэн хүүгийн Хэмжээ |
Хуваарьт хугацаандаа төлөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. |
Зээл эргэн төлөгдөх нөхцөл |
Сар бүр зээлийн нийт төлбөр тэнцүү төлөх нөхцөлтэй |
Барьцаанд тавигдах шаардлага:
- Автомашин үйлдвэрлэснээс хойш 20 жил өнгөрөөгүй байх;
Зээлдэгчид тавих шаардлага:
- Эрх зүйн бүрэн чадамжтай, тогтвортой орлоготой байх
- Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, ангилал шилжсэн зээлийн түүхгүй байх
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдад төлөх өр төлбөргүй байх
- Цалингийн орлоготой тохиолдолд - Сүүлийн 3 сар -с дээш тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан байх, дансны хуулгаар баталгаажсан байх
- Бизнесийн орлоготой тохиолдолд – Бизнесийг өөрийнх гэдгийг нотлох баримттай байх, орлого нь дансны хуулгаар баталгаажсан байх
- Жолоочийн албан журмын даатгал болон тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд хамруулах
Зээлдэгчийн бүрдүүлэх материал:
Улаанбаатар хотын харилцагчдад:
- Зээл, зээлийн хүү төлөх орлогыг нотлох баримт/Цалингийн орлоготой бол: НДШ төлөлтийн лавлагаа сүүлийн 6сар, дансны хуулга,/Бизнесийн орлоготой бол: Тухайн бизнесийн орлого нотлох бичиг баримтууд-Байгууллагын гэрчилгээний хуулбар, дүрэм, лавлагаанууд, дансны хуулга-6сар/
- Гаалийн бүрдүүлэлтийн бичгийн хуулбар
- Автомашин худалдах, худалдан авах гэрээ /зээл авах шийдвэр гарсны дараа/
- Оршин суугаа хорооны тодорхойлолт;
Орон нутгийн харилцагчдад:
- Тухайн орон нутгийн аймаг, сумын төвд ажиллаж амьдардаг байх;
- Зөвхөн цалингийн орлоготой, тухайн орлогыг нотлох баримт;
- 6 сар болон түүнээс дээш хугацаагаар НДШ төлсөн байх;
- Гаалийн бүрдүүлэлтийн бичгийн хуулбар;
- Автомашин худалдах, худалдан авах гэрээ /зээл авах шийдвэр гарсны дараа/;
- Оршин суугаа газрын тодорхойлолт;