АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЛИЗИНГИЙН ЗЭЭЛ
Би форвард финанс монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын
2024 оны 08-р сарын 02 өдрийн 08 тоот тушаалын хавсралт
 
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЛИЗИНГИЙН ЗЭЭЛ
 
Зээлийн зориулалт:  Иргэн, аж ахуйн нэгж байгууллага автомашин худалдан авахад оршино.
 Нөхцөл Хугацаа Зээл олголтын
шимтгэл
Барьцааны
үнэлгээ
Бэлтгэн  нийлүүлэгчийн шимтгэл
Зээлийн хэмжээ
/төгрөг/
100,000,000 0.5% 70-80%  
Урьдчилгаа
/гаальтай орж ирээд 6 сар болсон дугаартай машин байж болно/
20-70%   
Урьдчилгаанаас хамаарч зээлийн хугацааг 12, 24, 36,48, 60сарын хугацааны сонголтоор сонгож болно.
Урьдчилгаа/дугаартай/ 30-70% 2024.11.08-с хойш дугаар авсан
Зээлийн хугацаа Гаальтай машин: 12-60 сар /Дугаартай машины лизинг 12-48 сар/
Зээлийн хүү Хүү 2.5%
Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах Зээлийн бүтцэд зөвхөн 1 удаа хүү, хураамжгүйгээр өөрчлөлт оруулна.
2 – оос дээш гэрээний бүтцийн өөрчлөлтөд зээлийн үлдэгдэл дүнгээс 0,5% шимтгэл авна.
Нэмэгдүүлсэн хүүгийн
 хэмжээ
Хуваарьт хугацаандаа төлөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна.
Зээл эргэн төлөгдөх нөхцөл Сар бүр зээлийн нийт төлбөр тэнцүү төлөх нөхцөлтэй
Тусгай нөхцөл: Урьдчилгаа 70%-с доошгүй төлсөн бөгөөд үлдэх 30 хүртэл хувийн үнийн дүн нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй тохиолдолд судалгаагүй шуурхай олгоно.
 
Барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага:
  • Автомашин үйлдвэрлэгдсэнээс хойш 15 жил өнгөрөөгүй байх
  • Монгол улсын замын хөдөлгөөнд оролцох дүрэм журамд нийцсэн тээврийн хэрэгсэл байх
Зээлдэгчид тавих шаардлага:
  • Эрх зүйн бүрэн чадамжтай, тогтвортой орлоготой байх
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, ангилал шилжсэн зээлийн түүхгүй байх
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдад төлөх өр төлбөргүй байх
  • Цалингийн орлоготой тохиолдолд - Сүүлийн 3 сар -с дээш тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан байх, дансны хуулгаар баталгаажсан байх
  • Бизнесийн орлоготой тохиолдолд – Бизнесийг өөрийнх гэдгийг нотлох баримттай байх, орлого нь дансны хуулгаар баталгаажсан байх
  • Жолоочийн албан журмын даатгал болон тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд хамруулах

Зээлдэгчийн бүрдүүлэх материал:

Улаанбаатар хотын харилцагчдад:
  • Зээл, зээлийн хүү төлөх орлогыг нотлох баримт/Цалингийн орлоготой бол: НДШ төлөлтийн лавлагаа сүүлийн 6сар, дансны хуулга,/Бизнесийн орлоготой бол: Тухайн бизнесийн орлого нотлох бичиг баримтууд-Байгууллагын гэрчилгээний хуулбар, дүрэм, лавлагаанууд, дансны хуулга-6сар/
  • Гаалийн бүрдүүлэлтийн бичгийн хуулбар
  • Автомашин худалдах, худалдан авах гэрээ /зээл авах шийдвэр гарсны дараа/
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт;
Орон нутгийн харилцагчдад:
  • Тухайн орон нутгийн аймаг, сумын төвд ажиллаж амьдардаг байх;
  • Зөвхөн цалингийн орлоготой, тухайн орлогыг нотлох баримт;
  • 6 сар болон түүнээс дээш хугацаагаар НДШ төлсөн байх;
  • Гаалийн бүрдүүлэлтийн бичгийн хуулбар;
  • Автомашин худалдах, худалдан авах гэрээ /зээл авах шийдвэр гарсны дараа/;          
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
Зээлийн хүсэлт илгээх