Би форвард финанс монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын
2024 оны 08-р сарын 02 өдрийн 08 тоот тушаалын хавсралт
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ
Зээлийн зориулалт:
Хувийн хэрэгцээндээ болон бизнес эрхлэгч иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаагаа өргөтгөх, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, техник технологио сайжруулах, өргөтгөх шинэчлэх, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оршино.
|
Хугацаа |
Зээл олголтын шимтгэл |
Барьцаа үнэлгээ |
Зээлийн хэмжээ /төгрөг/ |
Орон сууц, АОС болон үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 150,000,000
Хашаа, байшин 50,000,000
Зогсоол 20,000,000 |
0,5% хүртэл |
Орон сууц 70%
АОС, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 60%
Хашаа, байшин 50%
Зогсоол 50% |
Зээлийн хугацаа |
60 сар хүртэл |
Зээлийн хүү |
Хүү 2.7% |
Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах |
Зээлийн бүтцэд зөвхөн 1 удаа хүү, хураамжгүйгээр өөрчлөлт оруулна.
2 – оос дээш гэрээний бүтцийн өөрчлөлтөд зээлийн үлдэгдэл дүнгээс 0,5% шимтгэл авна. |
Нэмэгдүүлсэн хүүгийн Хэмжээ |
Хуваарьт хугацаандаа төлөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. |
Зээл эргэн төлөгдөх нөхцөл |
Сар бүр зээлийн нийт төлбөр тэнцүү төлөх нөхцөлтэй |
Барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага:
- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа, газартай бол кадастрын зурагтай байх.
- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газрын дэлгэрэнгүй лавлагаа
- Амины орон сууцыг заавал өмчлөх, эзэмших эрхийн газрын хамт барьцаалах бөгөөд ашиглах эрхтэй газар барьцаалахгүй.
- Улаанбаатар хотын дүүргүүдэд байршилтай байх. Алслагдсан дүүрэгт олгохгүй.
Зээлдэгчид тавигдах шаардлага:
- Эрх зүйн бүрэн чадамжтай, тогтвортой орлоготой байх
- Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, ангилал шилжсэн зээлийн түүхгүй байх
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдад төлөх өр төлбөргүй байх
- Цалингийн орлоготой тохиолдолд - Сүүлийн 3 сар -с дээш тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан байх, дансны хуулгаар баталгаажсан байх
- Бизнесийн орлоготой тохиолдолд – Бизнесийг өөрийнх гэдгийг нотлох баримттай байх, орлого нь дансны хуулгаар баталгаажсан байх
Зээлдэгчийн бүрдүүлэх материал:
- Зээл, зээлийн хүү төлөх орлогыг нотлох баримт/Цалингийн орлоготой бол: НДШ төлөлтийн лавлагаа сүүлийн 6сар, дансны хуулга,/Бизнесийн орлоготой бол: Тухайн бизнесийн орлого нотлох бичиг баримтууд-Байгууллагын гэрчилгээний хуулбар, дүрэм, лавлагаанууд, дансны хуулга-6сар/
- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газрын дэлгэрэнгүй лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа, газартай бол кадастрын зурагтай байх.
- Оршин суугаа хорооны тодорхойлолт;