Би форвард финанс монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирлын
2024 оны 08-р сарын 02 өдрийн 08 тоот тушаалын хавсралт
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮҮГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НОГООН Зээл
"Байгальд ээлтэй хүүгийн хөнгөлөлттэй төсөл”-ийн зээл нь иргэн, аж ахуй нэгж, байгууллага агаар, орчны бохирдлыг бууруулах замаар амьдрах орчин, нөхцлөө сайжруулахад зориулан худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг зээлдэгчийн нэрийн өмнөөс хамтран ажиллах гэрээ байгуулсан бэлтгэн нийлүүлэгч иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэн олгох зээл
Зээлийн зориулалт: - Эко автомашин /100 хувь цахилгаан/ худалдан авах
Зээлийн бүтээгдэхүүний нэр |
Хэмжээ /төгрөг/ |
Хугацаа |
Сарын хүү |
Зээл олголтын шимтгэл |
Эко автомашины зээл
/100 хувь цахилгаан/ |
30 сая хүртэл |
36 сар хүртэл |
2.5% |
0.5% |
АОС-д зориулсан цэвэр бохирын систем |
10 сая хүртэл |
24 сар |
2,5 |
Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах |
Зээлийн бүтцэд зөвхөн 1 удаа хүү, хураамжгүйгээр өөрчлөлт оруулна.
2 – оос дээш гэрээний бүтцийн өөрчлөлтөд зээлийн үлдэгдэл дүнгээс 0,5% шимтгэл авна. |
Нэмэгдүүлсэн хүүгийн Хэмжээ |
Хуваарьт хугацаандаа төлөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. |
Зээл эргэн төлөгдөх нөхцөл |
Сар бүр зээлийн нийт төлбөр тэнцүү төлөх нөхцөлтэй |
Барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага:
- Автомашин үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жил өнгөрөөгүй байх
- Монгол улсын замын хөдөлгөөнд оролцох дүрэм журамд нийцсэн тээврийн хэрэгсэл байх
- АОС-д зориулсан цэвэр бохирын систем- АОС нь эзэмших, өмчлөх эрхтэй байх
Зээлдэгчид тавих шаардлага:
- Эрх зүйн бүрэн чадамжтай, тогтвортой орлоготой байх
- Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, ангилал шилжсэн зээлийн түүхгүй байх
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдад төлөх өр төлбөргүй байх
- Цалингийн орлоготой тохиолдолд - Сүүлийн 3 сар -с дээш тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан байх, дансны хуулгаар баталгаажсан байх
- Бизнесийн орлоготой тохиолдолд – Бизнесийг өөрийнх гэдгийг нотлох баримттай байх, орлого нь дансны хуулгаар баталгаажсан байх
- Жолоочийн албан журмын даатгал болон тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд хамруулах
Зээлдэгчийн бүрдүүлэх материал:
Улаанбаатар хотын харилцагчдад:
- Зээл, зээлийн хүү төлөх орлогыг нотлох баримт
- Цалингийн орлоготой бол: НДШ төлөлтийн лавлагаа сүүлийн 6сар, дансны хуулга,
- Бизнесийн орлоготой бол: Тухайн бизнесийн орлого нотлох бичиг баримтууд-Байгууллагын гэрчилгээний хуулбар, дүрэм, лавлагаанууд, дансны хуулга-6сар/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
- Оршин суугаа хорооны тодорхойлолт;