Урд тэнхлэгийн дээд, доод өндгөн тулгуур

Автомашины урд тэнхлэг нь автомашиныг залах үүрэгтэй бөгөөд үүний тулд дугуйнууд баруун зүүн тийш эргэл хөдөлж байхаар хийгдсэн байдаг. Мэдээж үүнийг бидний дээд доод өндгөн тулгуур гэж нэрлэдэг эд анги гүйцэтгэдэг. Зарим автомашин нь дээд доод өндгөн тулгууртай байдаг бол зарим нь зөвхөн доод өндгөн тулгууртай байх нь бий. Аль алийг нь шалгаж үзэх хэрэгтэй байдаг бөгөөд ингэхгүй явсаар нэг өдөр дугуй өндгөн тулгуураараа салж унах явдал бий.

Манай хуурай шороотой уур амьсгалд өндгөн тулгуурын резин хугацаанаасаа өмнө хатаж өгөршин урагдаж цоорч доторх тос нь тоос шороотой холилдон хатуурч тосолгоо байхгүй болсноос металл эд ангиуд үрэлдэж явсаар элэгдэн сугарч унадаг. Шууд унахгүй ч гэсэн наана нь дуу гарах, жолоодоход хүндрэлтэй болох, дугуй алцайж түргэн элэгдэх шалтгаан болдог байна.

Автомашины урд хэсгийг дугуйг хөндийртэл өргөнө. Тусгай унахааргүй ямаан тулгуур хэрэглэнэ. Дээд өндгөн тулгуурыг шалгах
  1. Дугуйг эгц чигээрээ байрлалтай болгоно
  2. Тоормозны дөрөөн дээр гишгэж тоормозлоно.
  3. Дугуйг урдаас нь зурагт үзүүлснээр дээш доош хөдөлгөж босоо чиглэлд хөдөлгөөн байгаа эсэхийг шалгана.
upper_ball_check lower_ball_check

Доод өндгөн тулгуурыг шалгах

  1. Автомашины урд хэсгийг дугуйг хөндийртэл өргөнө. Тусгай унахааргүй ямаан тулгуур хэрэглэнэ. 
  2. Дугуйг эгц чигээрээ байрлалтай болгоно
  3. Тоормозны дөрөөн дээр гишгэж тоормозлоно.
  4. Зурагт үзүүлснээр урд тэнхлэгийн доод гарыг дээш доош хөшиж сул хөдөлгөөн байгаа эсэхийг шалгана.
Өмнөх
Тоормосны Наклад
Дараах
Автомашины дугуй