DCT болон CVT кроп гэж юу вэ?

(Dual Clutch Transmission буюу DCT) кроп

(Dual Clutch Transmission буюу DCT) бөгөөд түүнийг урьд нь өндөр хүчин чадал бүхий автомашинд хэрэглэдэг байсан байна. Харин одоо энэ байдал ард хоцорч хэрэглэгчдэд технологийн гайхамшгийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжийг томоохон авто үйлдвэрлэгч нар олгож байна.
DCT нь ерөнхийдөө бол механик хурдны хайрцагтай ажиллагааны хувьд төсөөтэй бөгөөд тодруулбал түүнд 2 авцуулах холбоо байдаг байна, гэхдээ түүнийг удирдах консны гишгүүр байдаггүйгээр онцлог байна.
Үүний үр дүнд араа шилжилт хийх явцад хүчний хувьд тасалдалгүй болж чаддагт гол ажиллагааны онцлог оршиж байна.
Жолоодлогын явцад хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцаг нь дараагийн араандаа шилжүүлэхэд бэлтгэдэг бөгөөд ингэснээр дараагийн араандаа хурдан шилжих боломжтой болсон байна. Танаас ямар ч авцуулах холбоог салгаж, нийлүүлэх үйлдэл шаардагдахгүй бөгөөд энэхүү араа солигдолт хэдхэн миллсекундын дотор болж өнгөрдгөөр механик хурдны хайрцгаас хэд дахин илүү хурдан болсон байна.

Ихэнх DCT буюу хос авцуулах хурдны хайрцаг нь 2 горимоор ажилладаг бөгөөд нэг нь бүрэн автомат горим буюу компьютер хэзээ араагаа солихоо өөрөө зохицуулдаг горим, нөгөөх нь механик горим буюу та өөрийн хүсэлтээр руль дээр байрлах араа солигч эсвэл рычакын туслалцаатай араагаа солих боломжтой горим юм. Механик горимд шилжүүлснээр механик хурдны хайрцагтай автомашин жолоодож буй таатай сэтгэгдлийг төрүүлэх бол автомат горим нь тав тухтай, нэгэн хэвийн жолоодлогын мэдрэмжийг танд өгөх болно.




(Continuously Variable Transmission буюу CVT) кроп

Ерөнхийдөө бол CVT нь унадаг дугуйны араа солих системтэй төсөөтэй гэж ойлгож болно. 2 ширхэг дамарны системээс тогтох бөгөөд дамар тус бүр нь конус хэлбэрийн байх болно, улмаар уг 2 дамар хоорондоо гинжин дамжуулгаар холбогддог байна. CVT хурдны хайрцгийн ажиллагаа нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг бөгөөд бүгд ажиллагааны хувьд төсөөтэй юм. Эдгээр төрлүүдээс хамгийн энгийн төрөл нь 2 ширхэг эсрэг харж байрласан конус хэлбэрийн дамаран бүтэц билээ.
 
Уг 2 дамарыг хөтлөгч болоод хөтлөгдөгч хэмээн хооронд нь ялгах бөгөөд хөтлөгч дамарын хамгийн жижиг диаметр болоод хөтлөгдөгч дамарын хамгийн том диаметртэй холбоосны үед хурдны хайрцаг хүнд араагаар ажиллаж байдаг байна. Харин эсрэгээрээ хурдны хайрцаг хөнгөн араандаа шилжих явцад хөтлөгч дамарын диаметр томорч, хөтлөгдөгч дамарын диаметр багасдаг байна.

Энэхүү үйл явц нь CVT хурдны хайрцгийн ажиллагааны гол онцлог бөгөөд араан дамжуулга байхгүй 2 дамарын диаметрийг ихэсгэж багасгаснаар хүндээс хөнгөн араанд шилжүүлэх боломжтой болсон тул хурдны хайрцгийн ажиллагаа жигд мөн зөөлөн болдог давуу талыг олгосон байна. CVT хурдны хайрцаг хурданд тохируулж төгс араан харьцааг уг дамруудын туслалцаатай гаргаж чаддаг тул жигд хурд авалт болоод шатахуун хэмнэлтийг нэмэгдүүлэх давуу талтай болжээ. 




Та Японоос орж ирсэн баталгаатай, бэлэгтэй, хямд автомашинууд үзэх бол ЭНД ДАРНА уу!
Өмнөх
АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦГИЙН ТОС ХАЛААХ