Тоормозны систем

Хэрэв та авто машиныхаа тоормозны системийн тухай хэдий чинээ их мэднэ төдий чинээ оргиналь бүтээгдхүүнийг сонгож хэрэглэхийг хичээх болно.
Сайн жолооч гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуултанд :
-Аюул тохиолдсон үед осол гаргалгүйгээр зогсож чадаж байвал тэр сайн жолооч мөн гэсэн үг байдаг.
Гэвч харамсалтай нь монголд зарагдаж буй дуураймал, чанарын шаардлага хангаагүй тоормозны накладнаас болж хичнээн сайн жолооч нар амь насаа алдаж,бусдын амь нас эд материалд хичнээн төгрөгний хохирол учруулсныг хэн ч одоогоор тооцож хуурамч сэлбэг зарагчдад хариуцлага хүлээлгээгүй байна.
Тэгвэл бусад оронд ашиг олохийн төлөө эрдэнэт хүний амь нас,эд материалд хохирол учруулдаг дуураймал сэлбэг худалдаалагчдийн үйл ажиллагааг терорист  үйл ажиллагаатай адил хэмээн үзэж засаг төрөөс нь системтэйгээр тэмцэж байна.
Одоогоор манай оронд авто сэлбэгийн 60-70% дуураймал байгаа ийм үед жолооч та сонголтоо зөв хийгээгүйгээс болж өөрийн сайн дураар терорист үйл ажиллагаанд оролцож байна гэсэн үг юм.                                                                                            Тормозны систем болон тормозны накладны
тухай ерөнхий ойлголт

Тоормозны систем нь авто машины хурдыг сааруулах ,зогсоох үүрэгтэй.
Жолооч тоормозны дөрөөн дээр гишгэснээр тоормозны систем ажиллаж авто машиныг зогсоох үйл ажиллагаа явагдана. Ингээд хэсэг хугацааны дараа авто машин зогсоно.Энэ хугацаанд явсан замыг тоормозны мөр гэж нэрлэдэг гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа.
Тоормозны мөр маань маш олон хүчин зүйлээс хамаарч уртасдаг.Жишээ нь:
-Замын гадаргуйгаас /мөстсөн болон нойтон замд уртасна /
-Дугуйны төрөл болон элэгдэлтийн байдлаас
-АВС –н төрлөөс
-Тоормозны системийн эд ангийн бүрэн бүтэн байдлаас /тоормозны трубка ,цлиндерүүд, наклад, тоормозны шингэн /
-Авто машины бодит жингээс
-Амортизатор ажиллагаагүй болсон үед г.м
Тоормозны системийн эд ангиуд бүгд оргиналь бөгөөд бүрэн бүтэн байсан тохиолдолд аюул тохиолдсон үед найдвартай зогсоно. 
Тоормозны накладны тухай.
Тормозны системийн   эд ангиудын нэг болох тормозны наклад нь анх өөрөө явагч тээврийн хэрэгсэл үүссэн цаг үеэс эхлэлтэй бөгөөд автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байдаг хамгийн чухал эд анги юм. Таны  амь нас, машины тань бүрэн  бүтэн байдлыг швецарь   цаг шиг найдвартай хамгаалж  аюул тохиолдсон үед автомашиныг найдвартайгаар зогсоох явдал юм.

Та тормозны педаль дээр гишгэснээр автомашиныг хөдөлгөөнд оруулж буй хүчнээс даруй 10 дахин их хүчийг удирдаж эхэлж байна гэсэн үг.
Та сайн эргэцүүлж бодоорой.
Автомашин дунджаар 100км/ц хурдыг 15 секунтэнд авдаг бол 100км/ц хурднаас 5 секунд ба түүнээс ч бага хугацаанд зогсдог. Энэхүү богино хугацаанд бий болсон хөдөлгөөний бүх инерги нь тормозны системд шингээгдэж (накладаар) хувирдаг.
Хөдөлгөөний инерги дулааны инергид шилжиж буй энэ үед үрэлтээс үүсэх халууны хэмжээ 400˚-700˚с хүрдэг ба зарим тохиолдолд 1000˚с хүрдэг.
Яагаад тормозны наклад хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эд анги болж байна вэ? гэвэл автомашиныг их хурданд  саад тохиолдсон үед найдвартай зогсоож байх гол хэрэгсэл болж байгаад оршино.
АВС  / antilock brake system / гэж юу гэсэн үг вэ?
Аюул тохиолдсон үед болон гулгаатай замд ихэнх туршлагагүй жолооч нар  тоормозны дөрөөн дээр хамаг хүчээрээ огцом гишгэдэг энэ үед дугуй цоожлогдон  авто машин жолоочийн удирдлагаас гардаг. Үүнийг арилгах үүднээс сүүлийн үед авто машинд АВС –н системийг суурьлуулсан.
АВС- н систем нь үндсэн блок болон мэдрэгчүүдээс бүрдэнэ. Хэрэв огцом тоормозлох  явцад  аль нэг дугуй  цоожлогдвол мэдрэгч мэдээлийг компьюторт өгч төв блокт дамжуулна. Энэ үед  төв блок цоожлогдсон дугуйн тоормозны даралтыг бууруулах замаар цоожийг  гаргана.
Гулгаатай замд АВС системтэй авто машины тоормозыг огцом гишгэхэд тоормозны дөрөөнөөс түлхэлтийг мэдэрнэ.
АВС-г авто машин үйлдвэрлэгч бүр өөр,өөрөөр тэмдэглэсэн байдаг.
Дуураймал ,хуурамч наклад хэрэглэхийн хор уршиг.
 Чанар муутай , хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хуурамч тормозны наклад нь онцгой тохиолдол буюу аюул тохиолдсон үед огцом тормослох үед үүсэх их халууны нөлөөгөөр физик химийн чанар нь өөрчлөлтөд  орж тормоз огт барихгүй ба эсвэл шууд хагарч цууран тормозны дискийг гацаан осол гарах нөхцөл үүсгэдэг.
Чанар муутай хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй тормозны накладны хор хөнөөл болон худалдаж авахдаа юуг анхаарах тухай өгүүлье.
1.    Үнэ нь маш хямд байдаг. Энэ нь чанар стандартын ямар ч шаардлага хангаагүй материалаар хийгдсэн байдаг.Зарим үед хэрэглэгчдийг төөрөгдүүлэх үүднээс оргиналь накладнаас үнэтэй худалддаг.
2.    Дэлхийн нэртэй автомашины үйлдвэрүүдийн болон брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийн хайрцаг савыг дуурайлган хийсэн савалгаатай боловч  гарал үүслийн баталгаа байхгүй.
3.    Эдэлгээний чанар эрс муу, хэдхэн сарын настай 
4.    Хүний бие организмд  хортой рак үүсгэгч азбестийн хольцтой.
       (Дэлхийн нийтээр хэрэглэхийг хориглосон)
5.    Дугуйн диск болон бусад деталуудын эдэлгээнд сөргөөр нөлөөлдөг.
6.    Онцгой тохиолдол буюу аюул тохиолдсон үед үүргээ биелүүлж чаддаггүй. 

Өмнөх
4н дугуйн хөтлөгч
Дараах
Амортизаторыг солихдоо анхаарах зүйлүүд