Кроп, Кропны тосны тухай

Кроп, кропны тосны тухай

Авто машины кроп нь дотроо Автомат кроп, Механик кроп гэсэн хоёр төрөл байдаг. Автомат хурдны хайрцаг нь бидний хэлж заншсанаар Автомат кроп юм. Автомат кропны тосыг 40,000 км тутамд сольдог бол механик кропны тосыг 20,000 км тутамд солих шаардлагатай байдаг . Тухайн үйлдвэрлэгчээс шалтгаалан өнгө нь өөр өөр байдаг  бөгөөд энэ нь улаан, шар өнгөтэй байна. Хугацаандаа солиулаагүй тохиолдолд өнгө нь өөрчлөгдөж кроп бохирддог. Кропны тосыг автомат хүч дамжуулах ангийн тосолгооноос гадна гидрийн шингэний зориулалтаар хэрэглэнэ.  

- Автомат кропны тосны үүрэг
-Ашиглалтын хугацааг уртасгах
-Исэлдэлтийг эсэргүүцэх чадвар сайтай байх
-Эд ангиудыг зэврэлтээс хамгаалдаг байх зэрэг шаардлагыг хангасан байдаг.
-   Механик кропны тосны үүрэг

-Ашиглалтын хугацааг уртасгах
-Эрс тэс нөхцөлд тослох чадвар сайн байх
-Элэгдлийг багасган механизмын ажиллах хугацааг уртасгах
-Ган болон өнгөт  металыг зэврэлтээс хамгаалах
-Температурын өргөн хэлбэлзэлд ажиллах чадвар зэрэг шаардлагыг хангасан байдаг.
- Автомат кропны шингэн бохирдолтой үед ямар өнгөтэй болдог вэ?

Шингэн стандарт өнгөнөөс өөрчлөгдсөн байдаг. /Зураг 1/
automatic_transmission_fluid_color_chart зурган илэрцүүд

Зураг 1

Механик кропны тос нь зөвхөн механик кроптой машинд орох ба хүч дамжуулах ангийн тосны үүргийг гүйцэтгэдэг.

- Кропны тосны үзүүлэлт:  Кропны тосны саван дээр API, SAE,ACAE, ILSAC  үзүүлэлт байх бөгөөд энэ нь олон улсын стандартад нийцсэн тос гэдэгийг илтэгдэг.

ACAE:Авто машины зохион бүтээх нийгэмлэг
ILSAC: Олон Улсын тос тосолгооны стандарчилал, баталгаажуулалтын хороо
 Автомат кропны шингэнийг солих гэж байгаа бол гэрчилгээн дээрхи арлын дугаараар /VIN код/ шүүж, тохирох тосыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
VIN код – арлын дугаарыг өөрөөр ингэж нэрлэдэг  
Жишээ 1 :
 
Машины нэр Арлын дугаар Машины он Кропны тосны нэр Тосны орох ёстой хэмжээ
1 Toyota VITZ SCP10 1999-2005 ATF Multi 5,5литр
2 Toyota VITZ SCP13 2002-2005 CVT Multi 6,7 литр

Жишээ 2 :
 
Машины нэр Арлын дугаар Машины он Кропны тосны нэр Тосны орох ёстой хэмжээ
1 Toyota Prius-11 NHW11 2000-2003 ATF Multi 4,6 литр
2 Toyota Prius-20 NHW20 2003-дээш ATF WS-X 3.8 литр

Кропны тосыг солиулахдаа юуг мэдэж байх ёстой вэ?.
·  Кропны тосыг мэргэжлийн засвар, үйлчилгээний газар шалгуулж оношлуулж, арлын дугаараар зөв тос солиулах хэрэгтэй. 
·Кропны тосоо солиулсаны дараа доод талын хэсгийг сайтар шалгуулах хэрэгтэй. Учир нь кропны тос алдаж гоожих аюултай,
·Өнгө бол чухал биш байдаг ба үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчээсээ шалтгаалан өөр өөр өнгийн байдаг Арлын дугаараар тохирох тосыг тааруулж солихгүйн улмаас кроп эвдрэх аюултай.
Өмнөх
Амортизаторыг солихдоо анхаарах зүйлүүд
Дараах
Кардан дамжуулга