Гүйлтийн чиглэл, дотор- болон гадна тал

Автомашины дугуй нь гүйлтийн чиглэлтэй болон чиглэлгүй гэж байна. Тухайн дугуй нь гүйлтийн чиглэлтэй бол гадна талд нь сумаар эргэлтийн чиглэлийг нь заасан байдаг. Хэрэв ийм дугуйг обуданд угсарсан бол автомашины зөвхөн нэг талд нь угсрах боломжтой. Ялангуяа өвлийн дугуй болон өндөр хурдтай явахад зориулсан дугуй нь гүйлтийн чиглэлтэй байна. Чиглэлтэй дугуй нь Ү-хэлбэрийн хээтэй байх ба энэ нь ус, цас, шавар шавхайг гадагшаа цацах үүрэгтэй. Гүйлтийн чиглэлтэй дугуйг буруу талд угсарсан тохиолдолд явалтанд муугаар нөлөөлөх (усанд гулгалт ихсэх) болон дуу ихтэй болох мөн түүнчлэн элэгдэлт эрс нэмэгдэнэ. Зарим тохиолдолд дугуй хагарах явдал ч бий. Тиймээс гүйлтийн чиглэлтэй дугуйг аль болох чиглэлийнх нь дагуу угсарч хэрэглэх нь зүйтэй бөгөөд элэгдлийн хугацаа ч урт байна.

Мөн тэгш хэмтэй бус хээтэй дугуй байдаг. Тэгш бус хэмтэй хээний хийц нь тусгай шаардлага хангах зорилготой гадна болон дотор мөрийн хэсэгт тохируулсан байна. Гадна мөрийн хэсэг нь эргэлтийн үед тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Дотор талын мөрний хэсэг нь жишээлбэл өвлийн дугуйнд олон барьцалдалтын ирмэгээрээ цасанд илүү сайн зүтгэлтийг бий болгоно. Тэгш хэмтэй бус хээтэй дугуйг дугуйн бөөрөнд тогтсон тэмдэгээр, аль тал нь гадна болон аль тал нь дотор тал болохыг тэмдэглэж өгсөн байдаг.

Бартаат замын тэрэг, ачааны автомашин, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, трактор болон цэрэг армийн зориулалттай тээврийн хэрэгслийн дугуй нь ихэнх тохиолдолд зүтгэлтийн чиглэлтэй байдаг. Зөв угсарсан дугуй нь сул гадаргуу бүхий газар илүү хүчийг дамжуулна (өөрөөр хэлбэл илүү барьцалдалттай байна). Энэ төрлийнн тээврийн хэрэгслүүд нь дээд тал нь 80км/ц хурдтай явах учир зүтгэлтийн чиглэл заасан сум нь техникийн талын мэдээлэл болохоос заавал ингэж угсрах ёстой гэсэн угсралтын заавар биш юм.

Өмнөх
Дугуйн хэмжээс түүний тэмдэглэгээ
Дараах
Дугуйны даралт болон түлшний хэрэглээ