Оршил: Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгсэл болон тоормосны систем, жолооны механизм, дугуй, гар тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмжинд ямар нэг эвдрэл гэмтэл тохиолдвол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцож буй аль ч улсын тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг стандарт нь АНУ, Герман (одоо Европын нэгдсэн улсын), Япон, зүүн азийн гэх мэтчилэн байхаас гадна, үйлдвэрлэгч болон мөн импортлогч улсууд өөрсдийн стандартыг батлан гаргадаг ажээ. Стандартад тээврийн хэрэгслийн оврын хэмжээнд болон зарим хийцэд хязгаарлалт хийдэг байна. Манай улсад тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тооцоо, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшингийн, тээврийн хэрэгслийн хорт хийг хэмжих арга зэрэг стандартууд мөрдөгдөж байна. Мөн аль ч улс тодорхой хугацаанд техникийн үзлэг тогтмол явуулж хөдөлгөөний аюулгүй байдал, экологитой холбогдсон агрегат, зангилгааны техникийн байдал, үзэмжинд зохих хууль тогтоомжийн дагуу үзлэг хийж, тооллого бүртгэл явуулж цаашид тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцох эрх олгодог.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, техникийн зөрчил:
Тоормосны систем : Автомашины хурдыг хасах буюу бүрэн зогсоох зорилгоор хийгдэж байгаа үйлдлийг тоормослолт гэнэ. Тоормослолтыг ердийн ба яаралтай гэж 2 ангилна. Жолооч хийвэл зохих үйлдлийг гүйцэтгэсний дараа тоормослохыг ердийн тоормослолт гэнэ. Зарим үед хийвэл зохих бүх үйлдлийг дэс дараалан гүйцэтгэж амжилгүй аль болох түргэн хугацаанд тоормослох шаардлага гардаг. Үүнийг ослын буюу яаралтай тоормослолт гэнэ.
Ажлын тоормосны системийн идэвхжил нь туршилтын үед доорхи шаардлагыг хангаж чадахгүй байх:
Тээврийн хэрэгслийн төрөл |
Тоормосны зам (метр)ихгүй байх |
Удаашралт (м/сек2 )багагүй байх |
чиргүүлгүй |
чиргүүлтэй |
чиргүүлгүй |
чиргүүлтэй |
Суудлын автомашин буюу түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрөл |
12.2 |
13.6 |
6.8 |
5.9 |
Бүх жин нь 5 тонн хүртэлх автобус (5 тонн орно) |
13.6 |
15.2 |
6.8 |
5.7 |
Бүх жин нь 5 тонноос их автобус |
16.8 |
18.4 |
5.7 |
5.5 |
Бүх жин нь 3.5 тонн хүртэлх ачааны автомашин (3.5 тонн орно) |
15.1 |
17.7 |
5.7 |
4.6 |
Бүх жин нь 3.5-12 тонн хүртэлх ачааны автомашин (12 тонн орно) |
17.3 |
18.8 |
5.7 |
5.5 |
Бүх жин нь 12 тонноос их ачааны автомашин |
16 |
18.4 |
6.2 |
5.5 |
Хоёр дугуйтай мотоцикл, мопед |
7.5 |
|
5.5 |
|
Тайлбар : Туршилтыг тэгш, хуурай, хатуу хучилттай зам дээр автомашин, автобусыг цагт 40 км, мотоцикл, мопедыг цагт 30 км хурдтай яваа үед жолоооч тоормосны дөрөөн дээр нэг удаа гишгэх замаар гүйцэтгэнэ. Туршилтын үед тээврийн хэрэгслийн бодит жин нь түүний бүх жингээс хэтрээгүй байвал зохино. Тоормосны системийн идэвхжилийг тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр шалгаж болно.
Тоормосны системийн идэвхжилтийг тухайн тээврийн хэрэгсэл шатах, тослох, хөргөх материалаар бүрэн цэнэглэгдсэн, сэлбэг, дугуй, багаж хэрэгсэлтэй байдалд шалгаж үздэг.
Автомашины тоормосны системийг зориулалтаас нь хамааруулан ажлын, нөөц, зогсоолын, гар болон туслах гэсэн 4 төрөлд хуваана. Ажлын тоормосны систем хамгийн чухал нь бөгөөд хөдөлгөөний дурын нөхцөлд хурдыг тохируулах зориулалттай юм. Ажлын тоормосны систем ажиллахгүй болсон тохиолдолд нөөц тоормосны системийг ашиглана. Зогсоолын тоормосны систем нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байдалд барих зориулалттай юм. Туслах тоормосны системийг хурд хасах, уруу газар уруудах зэрэг удаан хугацааны туршид хурдыг тогтмол барихад ашиглана. Ингэснээр ажлын тоормосны системийн эд ангиудын элэгдлийг нилээд бууруулдаг.
Тоормосны зам нь тоормосны удирдлага ажиллах хугацаанд явсан зам, тоормос барьж эхэлснээс тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэл хугацаанд явсан зам хоёрын нийлбэрээс бүрдэнэ. Гэвч энэ үзүүлэлтийг практикт туршихад нилээд хүнд бөгөөд түүнийг хэмжих нь маш төвөгтэй юм. Автомашины түгжигдсэн дугуйны үлдээсэн мөрийг тоормосны замтай адилтгах нь огт буруу бөгөөд тэгснээр тээврийн хэрэгслийн тоормосны дамжуулга ажиллах хугацаанд туулсан зам тооцогдохгүй юм. Иймд практикт тоормосны замтай хамт удаашралт ба тоормосны дамжуулга ажиллах хугацаа гэсэн 2 үзүүлэлтийг ашигладаг. Эдгээрийг тоормосны дөрөөн дээр дарах агшны (датчик) ба деселерографын тусламжтайгаар хэмжинэ.
Хэмжилтийг мотоцикл, мопедыг 30 км/цагийн хурдтай явж байх үед, бусад механикжсан тээврийн хэрэгслийг 40 км/цагийн хурдтай явж байх үед гүйцэтгэнэ. Мөн түүнчлэн хүчний болон инерцийн стенд дээр туршилтыг явуулж болно. Ажлын тоормосны идэвхжилтийн үзүүлэлтийг стендэн дээр туршихад тоормосны ерөнхий хувийн хүчний утга, ажиллах хугацаа ба тэнхлэгийн жигд бусын коэффи- циентийг авч үздэг.