ХАСАХ 40 ХЭМТЭЙ ӨГЛӨӨ МАШИН АСАХГҮЙ БАЙНА УУ?
- Хэрэв таны автомашин өглөө асаах үед мотор удаан эргэж байвал таны аккумулятор хүйтэнд бээрч хөдөлгүүрийг хангалттай хурдан эргүүлж чадахгүй болсон байна. Тиймээс хойшдын хүйтрэлтээс сэргийлж даруйхан солих хэрэгтэй.
- Аккумуляторын хөдөлгүүр асаах үеийн хүч ердийн боловч автомашин асахгүй байх нь очлуур муудсаны тэмдэг. Бага зэргийн хүйтэнд асааж байсан очлуур хэт хүйтэн баян холимгийг ноцоож чадахгүй болсон байна. Тиймээс шинэ тохирох очлуураар солих хэрэгтэй.
- Очлуур, аккумулятор хэвийн боловч хөдөлгүүр удаан эргэж байвал хөдөлгүүрийн тосоо солиулаарай. Хүйтэнд царцаж зууралданги болсон учир хөдөлгүүрийн эргэлтийг удаашруулж байна. Нөгөөтээгүүр хэдий намар солиулсан ч гүйлтээс хамааран солих хугацаа болсон бол тос бохирдож өтгөрсөн байх боломжтой тул даруйхан солиулаарай
- Дизель хөдөлгүүртэй автомашин хүйтэнд асахгүй байх гол шалтгаан нь халаагчийн дутуу ажиллагаатай холбоотой. Халаагчийг шалгаад муу байвал солих шаардлагатай. Мөн аккумулятор муудсан үед гүйцэд халааж чадахгүй байх боломжтой. Аккумулятороо шалгуулаарай.
- Дизель хөдөлгүүр асахгүй байхад түлшний байдал нөлөөтэй. Түлш царцсанаас шүүр бөглөрч түлш цилиндрт очихгүй болдог. Хэт хүйтэнд өвлийн түлш ч царцах явдал байдаг тул түлш царцахаас сэргийлэх антигель бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
- Хөдөлгүүрийн компресс муудсан үед хөдөлгүүрийн асаалт мууддаг. Элэгдлийг багасгах зориулалттай тосны нэмэлтүүдийг хэрэглэх нь үр дүнтэй. Ингэснээр хүйтэнд хөдөлгүүрийн асаалтыг хөнгөвчилнө.
- Хэрэв таны автомашин автомат асаалттай бол хөдөлгүүр асааж халаах хоорондын хугацааг ойртуулах, асаалттай байх хугацааг уртасгаж өгөөрэй.
АККУМУЛЯТОР ХӨЛДДӨГ ШАЛТГААН:
Өвлийн хүйтэнд машиныхаа аккумуляторыг цэнэггүй болтол нь суулгачаад маргааш болъё эсвэл хүнээр холбуулж асаатлаа орхиё гээд аккумулятороо үл тоомсорлон хүйтэнд, удаан хугацаагаар орхичихдог. Мөн аккумулятор зардаг газрууд баталгаа өгөхдөө цэнэггүй болтол нь битгий дараарай гэдэг. Хэрвээ цэнэггүй болсон тохиолдолд тийм ч олон удаа уяж цэнэглэхийг зөвшөөрөөд байдаггүй. Тэгвэл энэ бүгдийн учрыг энгийн үгээр тайлбарлая:
Бидний сайн мэдэх аккумуляторын доторх шингэн буюу хүхрийн хүчил нь усны агууламжтай байдаг. Цоо шинэ бүрэн цэнэгтэй аккумуляторын хүхрийн хүчил дэх усны агууламж 1.25-1.40 кг/л байдаг бөгөөд шингэний хөлдөх градус дунджаар -75 хэм байдаг. Тэгэхээр эндээс дүгнэхэд аккумулятор хэр баргийн хүйтэнд хөлдөөд байдаггүй юм байна.
Харин ямар тохиолдолд хөлдөөд байдаг вэ гэхээр аккумулятор цэнэггүй болсон үед юм. Учир нь цэнэггүй үед хүхрийн хүчил дэх усны агууламж ихэсдэг тул бага температурт хөлдөлт явагдаж эхэлснээр аккумулятор бүрэн хөлдөж гадна корпус тэлж пөмбийчдөг. Үүний дараа хэчнээн удаан цэнэглэвч аккумулятор цэнэгээ маш хурдан алддаг болдог ба нэг ёсондоо насжилгүй болчихдог байна.
Дээрх график нь гадна температурын хэмээс хамаарч ажиллах чадварыг харуулсан үзүүлэлт юм.
Очлуур яагаад чухал вэ?
Очлуур хэмээх маш нарийн ажиллагаатай жижиг эд ангийг ашиглаж дуусах тодорхой хугацаа байдаг. Үүнийг хүмүүс анзааралгүй, мөнхийн ажиллагаатай мэт санана. Тэгсэн хэрнээ шатахуун их идээд байна, хүчгүй байна гэх мэтээр ярих нь бий. Хөдөлгүүр дотор ажиллах дулааны температур гэж очлуурт байдаг. Жишээ нь 1000c температурт очоо бүрэн хаяж эхлэх гэх мэт. Тиймээс ашиглалтын хугацаа дууссан, ажиллагаа нь муудсан очлуур гадаа хүйтэн болох үед өглөө хөдөлгүүрийг халтал очоо бүрэн хаяж чадахаа байж хөдөлгүүр доголдож эхэлнэ. Тэр ч байтугай -15c дээш хүйтэнд хөдөлгүүрт орж ирсэн агаар шатахууны холимогоо ноцоож дийлэхээ байснаар очлуурын электрод нь норж манайхны хэлдгээр баяжаад тэр дороо таг болно. Тэгээд засварын газар хандсанаар очлуураа солих болсон гэдгээ ихэнх нь мэддэг. Очлуураа цаг тухайд нь солиод хэдэн км ашиглаж байгаа гэдгээ мэдэж байвал өвлийн хүйтэнд цаг зав, мөнгөө үрэхгүй байж чадна.
Танд зөвлөхөд таны машины очлуур, акумулатор 2 сайн ажилгаатай байхад ямар ч хүйтэнд асуудал гарахгүй.