Анхны автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы Готлиб-Даймлер, Карл Бенц (1844-1929) нар л хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авчээ. Бенц нь хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1-р сарын 28-ны өдрийн 37435 тоот патент), Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4-р сарын 3-ны өдрийн 34826 тоот патент), 1886 онд 4 дугуйтай тэрэг тус тус хийжээ.
Автомашины ашиглалтын шинж чанар: Автомашины ашиглалтын шинж чанар гэдэг нь хамгийн ашигтай, тодорхой нөхцөл бүхий хэрэглэгчидийн, хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын шаардлагуудыг автомашин хийцийн хувьд хангаж чадаж байгаа эсэхийг тодорхойлох үнэлэмжүүд юм. Автомашинд ашиглалтын дараах шинж чанарууд байна. Үүнд:
Динамик шинж чанар гэдэгт замын тодорхой нөхцөлд ачаа болон зорчигчийг тээвэрлэх боломжит хамгийн их дундаж хурдыг ойлгож болно. Динамик шинж чанар хэдий чинээ их байна тээвэрлэлтийн зардал, хугацаа төдий чинээ бага, автомашины бүтээл төдий чинээ их байна. Мөн нэгж хугацаанд тодорхой зайнд тээвэрлэх хүн ба ачааны тоон хэмжээ их байна.
Автомашины динамик шинж чанар нь түүний зүтгэх болон тоормосны шинж чанараас хамаардаг.
Түлшний хэмнэлттэй шинж чанар гэдгийг автомашины хөдөлгөөний явцад шатааж байгаа түлшний тоо хэмжээгээр илэрхийлдэг. Түлшний хэмнэлт нь ашиглалтын хамгийн чухал үзүүлэлт бөгөөд түлшний зарцуулалтаас хамаарч тээвэрлэтийн нийт зардал өөрчлөгддөг. Түлшний зарцуулалт бага байх тусам автомашины ашиглалтын зардал багасдаг.
Автомашины залагдах шинж чанар. Автомашины хөдөлгөөний чигийг залагддаг дугуй, нугасан элемент, нэг талын дугуйнуудын тоормос, нэг тэнхлэгийн дугуйнуудыг эсрэг эргүүлэх зэргээр өөрчилж болно. Залагдах чадвар нь автомашины хөдөлгөөний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлдөг.
Автомашины тогтвор гэдэг нь хөдөлгөөний явцад шарвалт, гулсалт, түүнчлэн онхолдох нөхцөлүүд аль болох бага үүсдэг байх шинж чанар юм. Тогтвор нь автомашины тоормос, жолооны удирдлагуудтай адилаар хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг. Автомашины тогтвор нь халтиргаатай замд явах, мөн өндөр хурдтайгаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд хамгийн чухал үзүүлэлт болдог.
Туулах чадвар гэдэг нь бартаатай(цас, элс, шавар, намаг гэх мэт) болон замын хүнд нөхцөлд автомашины ажиллах чадварыг илтгэх үзүүлэлт юм. Туулах чадвар нь хөдөө аж ахуй, уулнаас мод татах, барилга, уурхайд ажилладаг автомашинуудад хамгийн чухал үзүүлэлтүүд болдог.
Автомашины алгуур явалт гэж тэгш бус замаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд бүхээгний чичиргээ, доргио аль болох бага байх чанарыг хэлнэ. Зорчигч болон жолоочийг ядраахааргүй тав тухыг хангасан, даац нь байж болох хамгийн их хэмжээгээр ачаалагдсан автомашины хөдөлгөөний дундаж хурдаар автомашины алгуур явалтын зэргийг тогтооно.
Автомашины багтаамж нь нэг удаагийн тээвэрлэлтээр ачсан ачааны хэмжээ, зорчигчдын тоогоор илэрхийлэгдэнэ. Ачааны автомашины багтаамж нь түүний даац болон тэвшний дотор хэмжээнээс хамаарна. Харин зорчигч тээврийн автомашины багтаамж нь зорчигчдыг тээвэрлэх байр (суудлын болон зогсох талбай)ны тооноос хэмжээнээс хамаарна.
Автомашины бат бөх шинж чанар нь ажиллагааны ямар нэгэн тасалдалгүйгээр тухайлбал эвдрэл, гэмтэл, доголдолгүй ажиллах чадварыг хэлнэ.
Засвар болон техникийн үйлчилгээ хийхэд тохиромжтой байх гэдэг нь засвар болон техникийн үйлчилгээ хийх хөдөлмөр зарцуулалт бага, хялбар, хийцийн хувьд тохиромжтой, энгийн байх шинж юм. Техникийн үйлчилгээ хийх зардал ихсэх тусам тээвэрлэлтийн зардал мөн ихэсдэг.
Ачаа ачих буулгах ажиллагаа хялбар байх шинж чанар нь ачааг ачих, буулгах(зорчигчдыг буулгах, суулгах) хөдөлмөр зарцуулалт болон зардлаас хамаардаг.
Үйлдвэрлэлд тавигдах шаардлага:
Ашиглалтанд тавигдах шаардлага:
Аюулгүй байдал:
Автомашины ангилал
Автомашиныг дотор нь:
Ачааны автомашиныг:
Тусгай зориулалтын автомашинд:
Зорчигч тээврийн автомашиныг:
Суудлын автомашиныг /жолоочийг оруулаад 8-аас илүүгүй хүний суудалтай/ хөдөлгүүрийн цилиндрийн ажлын эзэлхүүнээс /литр/ хамааруулж ангилдаг.
Суудлын автомашин |
Ажлын эзэлхүүн, л |
Онцгой бага |
1,2 хүртэл |
Бага |
1,3 – 1,8 |
Дунд |
1,9 – 3,5 |
Их |
3,5 их |
Хэт их |
Тогтоогдоогүй |
Автобусны /8-аас илүү хүний суудалтай/ ангилалын үндэс нь түүний урт юм.
Автобусны ангилал |
Урт, м |
5 хүртэл |
|
6 – 7,5 |
|
8- 9,5 |
|
10,5 – 12 |
|
16,5 болон түүнээс илүү |