Автомашинд зайлшгүй хийгдэх шаардлагатай үйлчилгээний ажлын үечлэл:
Ашиглалтын явцад автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, эдэлгээг уртасгах зорилгоор дор дурдсан үечлэлийн дагуу техникийн үзлэг, үйлчилгээг тогтмол хийж байх нь чухал юм. Үүнд:
1-р үе. 500 км-ийн гүйлт тутамд буюу эсвэл 7 хоног бүр: - Хөдөлгүүрийн тосны түвшинг шалгах; - Хөргөх шингэний түвшинг шалгах; - Тоормосны болон авцуулах холбооны шингэний түвшинг шалгах; - Шил угаагуурын шингэний түвшинг шалгах; - Дугуйн хийн даралтыг шалгах; - Автомат хурдны хайрцгийн тосны түвшинг шалгах; - Урд хөтлөгчтэй автомашины таван бултын хамгаалах резин таглааг шалгах.
2-р үе. 2000 км-ийн гүйлт тутамд урьдчилан сэргийлэх үзлэг хийх.
3-р үе. 5000 км-ийн гүйлт тутамд: - Генераторын оосрон дамжуулгын чангалгааг шалгах; - Аккумуляторын батарейн шингэний түвшинг шалгах; - Механик хурдны хайрцгийн тосны түвшинг шалгах; - Хөргөх системийн битүүмжийг шалгах; - Түлшний системийн ажиллагааг шалгах; - Тоормосны системийн битүүмжийг шалгах; - Резинэн хоолойнуудын бэхэлгээ, битүүмжийг шалгах; - Эд ангиудын бэхэлгээг чангалах.
4-р үе. 15000 км-ийн гүйлт тутамд: - Бензинт хөдөлгүүрийн тосны шүүрийг солих; - Хөдөлгүүрийн тосыг солих; - Түлшний шүүрийг солих; - Дугуйг элэгдлийг шалгах, солих, тэнцвэржүүлэлтийг шалгах; - Хий хуваарилах механизмын шүдэт оосрон дамжуулгыг чангалгааг шалгах; - Урд дугуйн тоормосны зууравчийн элэгдлийг шалгах.
5-р үе. 30000 км-ийн гүйлт тутамд: - Дизель хөдөлгүүрийн хувьд агаар шүүгчийг солих; - Очлуурыг солих; - Дизель хөдөлгүүрийн түлшний нарийн шүүрийг солих; - Урд ба хойд дугуйн тавилтын өнцгүүдийг шалгах.
6-р үе. 45000 км-ийн гүйлт тутамд: - Олон клапантай хий хуваарилах механизмын шүдэт оосрон дамжуулгыг солих; - Тоормосны шингэнийг солих;
7-р үе. 60000 км-ийн гүйлт тутамд: - Хий хуваарилах механизмын гинж болон оосрон дамжуулгыг солих; - Генераторын оосрон дамжуулгыг солих; - Хурдны хайрцгийн тосыг солих; - Ерөнхий дамжуулгын тосыг солих.
Дараахь техник үйлчилгээнүүдийг үечлэл харгалзахгүйгээр хийнэ: 1. Дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон тохиолдолд дугуйг солих: - ачааны автомашины хувьд - 1 мм; - суудлын автомашины хувьд - 1.6 мм; - автобусны хувьд - 2 мм.
2. Тоормосны зууравчийн зузаан 1 мм-ээс бага болсон тохиолдолд солих.
3. Зогсоолын хоосон байдалд суудлын автомашины их биеийн урд тал болон ард талын буфер дээр сайтар дараад орхиход дээш доош нэгээс олон удаа савлаж байвал амортизаторыг тус тус солих шаардлагатай.
ЛИЗИНГЭЭР АВЧ БОЛОХ АВТОМАШИНУУДЫН ЖАГСААЛТ ХАРАХ ЛИНК /Бичиг дээр дарна уу/ Та энэхүү жагсаалтаас өөрт таалагдсан автомашинаа сонгож онлайнаар лизингийн хүсэлтээ илгээнэ үү!