Машины хөдөлгүүр доголдох маш олон шалтгаан байдаг. Тэгвэл түгээмэл шалтгаануудын нэгийн талаарх мэдээллийг бэлтгэн танд хүргэж байна. Таны автомашин уулзвар, гэрлэн дохион дээр түр зогсож тоормос гишгэх үед:
Тиймээс та коллектор, холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч зэрэг агаар дамжуулах хэсгүүдийг цэвэрлэх хэрэгтэй юм. Ингэснээр агаарын урсгал шатах хөндий рүү чөлөөтэй нэвтэрч хөдөлгүүрийн ажиллагаа жигдэрдэг. Агаар бензин тохиромжтой харьцаандаа орж шатахуун зарцуулалт багасдаг. Мөн нормаль унах, доголдох зэрэг таны автомашинд гарч байсан бэрхшээлүүд ор мөргүй арилах боломжтой. Харин цахилгаан холимгийн хаалттай бол тохируулга шаардлагатай байдаг тул заавал мэргэжлийн газарт цэвэрлүүлээрэй.
Коллектор гэж юу вэ?
Та урьд өмнө нь “коллектороо цэвэрлүүлээд машин сайхан онгойж, бензин идэлт багаслаа” гэсэн яриаг сонсож байсан л байх. Тухайн үед коллектор гэж юу юм бол гээд өнгөрч байсан бол одоо анхаарлаа хандуулаарай. Мэдээж машиныг хөдөлгөгч зүрх бол хөдөлгүүр юм. Хөдөлгүүрийг агаараар хангаж, орох агаарын хэмжээг тохируулдаг эд ангийг коллектор буюу холимгийн хаалт гэнэ. Зарчмын хувьд агаар, бензин хоёр хөдөлгүүрт орж шатан тэсрэлт үүсгэж хөдөлгүүр ажиллана. Хэрвээ коллектор бохирдож, агаарыг зохист хэмжээгээр хөдөлгүүрт хуваарилж чадахгүй бол яах бол?
/Коллектор нь машиныг унтраахгүй байх үүрэгтэй. Эйр кондишн, хөгжим, гэрэл, гээд цахилгаан хэрэгслүүд ажиллах явцад хөдөлгүүрийн нормалийг өндөрсгөж хөдөлгүүрийг жигд ажиллуулна./
Ажиллах зарчим
Хуучин холимогийн хаалтыг троссоор нээж хаадаг байсан бол одоо компьютероор цахилгаан хавхлагыг нээж хаадаг болсон.
Хаазлаагүй байхад агаар нь коллекторын нарийн сувгаар хөдөлгүүр рүү орж нормалдуулдаг. Коллектор ер нь яагаад бохирддог вэ?
Шалтгаан
Хөдөлгүүр ажиллах явцад маш бага хэмжээний угаарын хий эргэн коллектор руу шууд ордог. Агаарыг оруулагч нарийн сувагт угаарын хийнээс тортог үүссэнээр хөдөлгүүр чичрэх, цаашлаад явдал дунд унтрах зэрэг бэрхшээл тулгарч эхэлдэг.
Засвар үйлчилгээ
Хэрэв танд ийм бэрхшээл тулгарвал хамгийн түрүүнд коллектороо цэвэрлэх хэрэгтэй. Коллекторыг зориулалтын шүршигч бодисоор цэвэрлэдэг. Энэ бодисыг авто химийн бүтээгдэхүүн худалдаалдаг аль ч дэлгүүр, засварын газраас авах боломжтой. Үнийн хувьд тийм ч үнэтэй биш.
Нэг ширхэг байхад л хангалттай. Бага бохирдсон байвал хоёр ч удаа хэрэглэх боломжтой. Бодисоо авчихлаа дараа нь яах вэ?
Задлалгүй цэвэрлэх
Ингэж цэвэрлэсний дараа хөдөлгүүрийн нормал хэвийн байдалд орохгүй бол коллекторыг задалж цэвэрлэнэ. Задалж цэвэрлэхэд бага зэргийн чадвар шаардагдана. Мөн ойр зуурын түлхүүр багаж хэрэг болно. Коллектор цэвэрлэх дарааллыг зургаас харна уу.
Зарим тохиолдолд коллектор дээр байрлах нормал баригчийг салган нарийн сувгийг сайтар цэвэрлэх тохиолдол гарна.
Ингээд бид коллектороо цэвэрлэж дууслаа. Одоо хөдөлгүүрээ асаах л үлдлээ.
Та лизингийн хамгийн таатай нөхцөлөөр Японоос орж ирсэн, баталгаатай, бэлэгтэй машин авах бол энд дарна уу.