Моторын тосны түвшинг шүүб татаж үздэгтэй адил хөргөлтийн шингэний хэмжээг илүүдлийн савны хэмжээ буюу MAX & MIN (Low&High) хэмжигдэхүүнээр түвшинг хэмжиж нэмэх эсэхээ мэднэ. Хөдөлгүүр ажиллаж байх үед температурын өөрчлөлтөд хөргөлтийн шингэний эзлэхүүн ихсэж, багасдаг. Шингэн халсан үед радиатор дотор тодорхой хэмжээний даралт үүсч байдаг. Энэ даралтыг радиаторын таг тохируулж илүүдлийн сав рүү халсан үед юүлж, хөрсөн үед илүүдлийн сав буцааж сорох ажиллагаатай байдаг.
Машин халсан хөргөлтийн шингэний эзлэхүүн тэлж радиаторын тагны хавхлагыг түлхэн онгойлгож илүүдлийн саванд юүлэгддэг. Хөргөлтийн шингэн хөрөхөөр эзлэхүүн багасаж радиатор дотор вакуум орчин үүссэнээр шингэн илүүдлийн савнаас буцаж сорогддог. Мөн үүссэн хийг илүүдлийн сав өөртөө шингээж авах бүр ихээр халсан үед тагныхаа туслалцаатай үлээж гаргах үүрэгтэй.