Свеча / Spark Plug


Манайхны хэлж заншсанаар сэвчээ буюу Оросоор свеча Монголоор асаалтын очлуурын үндсэн үүрэг нь агаар түлшний холимогийг тэслэх зориулалтаар асаах оч хаях үүрэгтэй 2000-2500 хэм хүртэлх халуунд, 20000-30000 вольт өндөр хүчдэлийг хүлээн авч, 50кг/см2 даралтыг тэсвэрлэж хөлгүүрийн түлш болон гадагшилж буй хийн нөлөөллөөс үүсэх химийн коррозийн нөхцөлд ажилладаг эд анги юм.
Хугацааны хувьд хөдөлгүүрийн байдал, ашиглалтын нөхцөл, төв электродний төрөл зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Автомашины очлуур үйлдвэрлэгч Японы компаниуд хэвийн нөхцөлд эвдрэлгүй хөдөлгүүрт 30 мянган километрт найдвартай ажиллахаар хийсэн байдаг.

Түлшний зарцуулалт свеча хуучирснаас ихэсдэгтэй олон хүмүүс санал нийлдэг. Хөдөлгүүрийн цилиндрдэх түлш шатахууны дутуу шаталтаас үүсэж буй хөө тортогноос болж свеча нь муудаж хуучирдаг. Зах зээл дээр олон төрлийн свеча гарч хэрэглэгчдэд өргөн сонголт хийх боломжийг олгож байна. Гэхдээ энэ нь автомашины эзэмшигчдийн мөнгө санхүүд болон, экологит ихээхэн сөрөг үр дагавар хүргэдэг. Иймээ свечаг ямар хугацаанд солих талаар автомашин эзэмшигчдэдээ зарим зөвлөгөө өгье. Үүнд :

-Хөдөлгүүрийн тосоо шинээр солих бүртээ /5000-8000км/ свечаг шалгаж, цэвэрлэж, сольж байх нь зохистой.

-Хэрэв хэн нэг нь сайн свечаг хэрэглэснээр түлшин дээр илүү хэмнэлт гарах талаар тээнэгэлзэж байгаа бол, мөн автомашин чинь свеча муудснаас болж түлшний сав дүүрэн шатахуунаас 4-5л бензин алддаг бол зах зээл дээр борлогдож байгаа свечанаас сонголтоо сайн хийгээрэй.

-Оновчтой свечаг автомашиндаа ашигласнаар 2-3 удаа түлшний саваа дүүргэх үед свечаныхаа өртгөө нөхдөг байна.
Та өөрийн автомашинд тохирсон свечаг тогтмол сольсноор хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгана. Мөн шатахуун зарцуулалт багасч, экологийн хувьд сайн. Свеча нь ашиглалтын тодорхой хугацаатай боловч гол нь оновчтой, зөв сонгосон үед танд эдийн засгийн үр ашгаа хүртээж, автомашины эдэлгээг уртасгана.

Өмнөх
Термостат
Дараах
Хөдөлгүүрийн тослох системийн гэж юу вэ?...