Асаалтын систем: Свечаны электродуудын /Асаалтын очлууруудын/ хооронд хаях цахилгаан цэнгээр хөдөлгүүрийн цилиндрүүдийн шатах камерийн хөндийд бэлтгэгдсэн ажлын холимгийг ноцооход 12-14кВ-оос багагүй хүчдэл шаардлагатай.
Асаалтын систем нь хөдөлгүүрийн цилиндрүүдийн ажлын дарааллаар шатах камерийн хөндийд бэлтгэгдсэн ажлын холимгийг оч хаян ноцоох үүрэгтэй. Асаалтын систем нь асаалтын свеча буюу асаалтын очлуур, трамблюр буюу таслан хуваарилагч, нам болон өндөр хүчдэлийн утас асаалтын катушкнаас /Зураг.1/ бүрдэнэ. Асаалтын систем нь нам болон өндөр хүчдэлийн хоёр хэлхээтэй байна. Нам хүчдэлийн аккумулятор болон генератораас тэжээл авна. Энэхүү хэлхээнд гүйдэл үүсгүүрээс гадна асаалтын түлхүүр, асаалтын түлхүүр, асаалтын катушкны нэмэлт резистор бүхий нэгдүгээр ороомгийг цуваа холбожээ.
Өндөр хүчдэлийн хэлхээ нь асаалтын катушкны хоёрдугаар ороомог, хуваарилавч, өндөр хүчдэлийн утас, асаалтын очлуураас бүрдэнэ.