Автомашины катализатор нь хөдөлгүүрээс гарч байгаа хорт хий утааг шүүж өөрчлөх үүрэгтэй эд анги юм. Катализатор нь машины янданд байрласан байдаг. Тэр тусмаа хөдөлгүүрээс гарч байгаа Шатсан хийн найрлагад 200 орчим химийн нэгдэл байдгийн дотроос нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл зэрэг хүн, ургамал, байшин барилгад хор нөлөөтэй нэгдэл агуулагддаг (CO, NOx, HC) гэх химийн элементүүдийг шүүж H2O, CO2, N2, O2 химийн элементүүдийг яндангаар гаргадаг. Зургийг сайн харвал H2O –гэсэн усны элемент байна.
Мотороос гарч байгаа шатсан хий дотор Азотын исэл NOx, хүчилтөрөгч O2, Азот N2 гэсэн бодис болон бусад бодисууд гардаг түүнийг машины яндангийн систем янз бүрийн орчин шүүлтүүрээр дамжуулан шүүх үед /халуун хүйтэн, агаар эргэх тойрох г.м/ бидий хэлдгээр яндангийн хүшитлээр дамжих үед Hydricarbons HC буюу Органик химийн нүүрсустөрөгч, устөрөгч гэсэн нэгдэлээс яндангийн шүүлтүүр нь нүүрстөрөгчийг нь ялгаад устөрөгчийг нь гадагшлуулдаг. Энэ нь яндангаар ялгарч гардаг. Яндангийн шүүлтүүрүүд нь муудсан үед хиймийн нэгдлийн гүйцэд ялгаж чаддаггүй, учир ус гоожих нь багасдаг. өвлийн цагт халуун хүйтэн орчин нь сайжирдаг учир ус илүү гоождог. Манайхан дизель машинаас ус гоождоггүй гэсэн ойлголт байдаг тэр бол буруу, машины яндагийн системийн үйл ажиллагаа сайн бол бүх машинаас гоожно. Мөн мотороос тосгүй, гүйцэд шатсан агаар гарч байх нь чухал