Катушка

Катушка нь нам хүчдэлийг өндөр хүчдэл болгон өсгөж свечэ бүрт шаардлагатай өндөр хүчдэлийг дамжуулдаг. Катушка муудсанаас болж хөдөлгүүрийн хүч буурах, доголдож эхлэх, асалт удаашрах, check engine шар гэрэл асдаг. Зарим жолооч нар катушка нь гэмтэлтэй удаан хугацаагаар явах тохиолдол бий ингэснээр катализоторыг гэмтээж илүү их зардалтай засвар хийх шаардлагатай болдог. Учир нь тог муугаас дутуу шаталт явагдсан бензин гарахын калангаас гарч яндангийн катализатор дээр ирэх бөгөөд өөр цилиндрээс ирсэн халуун агаартай нийлснээр катализаторыг гэмтээдэг байна.

Катушка нь ихэнхдээ моралын элэгдэлдэлд орж эсвэл хөдөлгүүрийн тос болон хөргөлтийн шингэний гоожилтоос гэмтдэг.

Өмнөх
Цахилгаан холимгийн хаалт
Дараах
Хөдөлгүүр хүндрэлтэй асаж байгаа үед шал...