НүүрFAQ Ерөнхий мэдлэг

​Гэрэлтүүлэх хэрэгсэл

Оршил: Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгсэл болон тоормосны систем, жолооны механизм, дугуй, гар тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмжинд ямар нэг эвдрэл гэмтэл тохиолдвол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцож буй аль ч улсын тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг стандарт нь АНУ, Герман (одоо Европын нэгдсэн улсын), Япон, зүүн азийн гэх мэтчилэн байхаас гадна, үйлдвэрлэгч болон мөн импортлогч улсууд өөрсдийн стандартыг батлан гаргадаг ажээ. Стандартад тээврийн хэрэгслийн оврын хэмжээнд болон зарим хийцэд хязгаарлалт хийдэг байна. Манай улсад тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тооцоо, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшингийн, тээврийн хэрэгслийн хорт хийг хэмжих арга зэрэг стандартууд мөрдөгдөж байна. Мөн аль ч улс тодорхой хугацаанд техникийн үзлэг тогтмол явуулж хөдөлгөөний аюулгүй байдал, экологитой холбогдсон агрегат, зангилгааны техникийн байдал, үзэмжинд зохих хууль тогтоомжийн дагуу үзлэг хийж, тооллого бүртгэл явуулж цаашид тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцох эрх олгодог.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, техникийн зөрчил:
 
Гэрэлтүүлэх хэрэгсэл:
  • Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй.
Аль ч тээврийн хэрэгсэлд үйлдвэрээс стандартын дагуу тодорхой тоо, хэлбэр хэмжээ бүхий гэрэл тавьдаг юм. Харин гоёлын зорилгоор элдэв нэмэлт гэрэл тавихыг хориглодог. Зөвхөн дүрэмд заасны дагуу манангийн гэрэл тавьдаг.
  • Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан,
  • Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг,
  • Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон,
  • Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн,
Тайлбар : Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглоно.
Гэрэлтүүлэх хэрэгсэл нь оптикийн нарийн систем бөгөөд жолоочид аль болох хол сайн гэрэлтүүлэх шаардлага тавих боловч нөгөө талаас өөдөөс яваа жолооч, зорчигчыг хамгийн бага гялбуулдаг байвал зохино. Иймээс хол ойрын гэрлийн тусгалыг босоо ба хэвтээ хавтгайд өөрчлөх тохируулга байдаг. Мөн сүүлийн үед суудлын автомашины ачааллаас хамааруулан бүхээгнээс гэрлийн тусгалыг босоо чиглэлд нь тохируулах татуурга хийх болсон.
Гэрлийг урагш тусгах гол хэрэгсэл нь гэрлийн цайр бөгөөд бохирдсон нөхцөлд хийгээр үлээлгэх ( арчиж болохгүй ), солих шаардлагатай.
Эргэх дохионы гэрэл нь минутад 30-90 удаа анивчиж байвал хэвийн гэж үзэх ба арын гэрэлд 21 вт-аас дээш гэрэл хийх нь арын автомашины жолоочийг гялбуулж болох тул тавихыг хориглоно. Тээврийн хэрэгслийн урд цагаан, хойно нь улаан гэрэл тавих тухай конвенциар тогтоосон байдаг. 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×