НүүрFAQ Автомашины ерөнхий мэдлэг

Машин зогсох үед нормал унаж, хөдөлгүүр доголдоод унтрах гээд байна уу?

Машины хөдөлгүүр доголдох маш олон шалтгаан байдаг. Тэгвэл түгээмэл шалтгаануудын нэгийн талаарх мэдээллийг бэлтгэн танд хүргэж байна. Таны автомашин уулзвар, гэрлэн дохион дээр түр зогсож тоормос гишгэх үед:

  • Хөдөлгүүр салганаж чичрэх, нормаль унах
  • Доголдох, унтрах
  • Хөдөлгүүрийн асаалт удааширч, стартер давтан даруулах зэрэг шинжүүд илэрч байна уу?
  • Тэгвэл хөдөлгүүрийн холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч, коллектор зэрэг эд ангиуд бохирдсон үед дээрх бэрхшээл тулгардаг.

Тиймээс та коллектор, холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч зэрэг агаар дамжуулах хэсгүүдийг цэвэрлэх хэрэгтэй юм. Ингэснээр агаарын урсгал шатах хөндий рүү чөлөөтэй нэвтэрч хөдөлгүүрийн ажиллагаа жигдэрдэг. Агаар бензин тохиромжтой харьцаандаа орж шатахуун зарцуулалт багасдаг. Мөн нормаль унах, доголдох зэрэг таны автомашинд гарч байсан бэрхшээлүүд ор мөргүй арилах боломжтой. Харин цахилгаан холимгийн хаалттай бол тохируулга шаардлагатай байдаг тул заавал мэргэжлийн газарт цэвэрлүүлээрэй.

Коллектор гэж юу вэ?

Та урьд өмнө нь “коллектороо цэвэрлүүлээд машин сайхан онгойж, бензин идэлт багаслаа” гэсэн яриаг сонсож байсан л байх. Тухайн үед коллектор гэж юу юм бол гээд өнгөрч байсан бол одоо анхаарлаа хандуулаарай. Мэдээж машиныг хөдөлгөгч зүрх бол хөдөлгүүр юм. Хөдөлгүүрийг агаараар хангаж, орох агаарын хэмжээг тохируулдаг эд ангийг коллектор буюу холимгийн хаалт гэнэ. Зарчмын хувьд агаар, бензин хоёр хөдөлгүүрт орж шатан тэсрэлт үүсгэж хөдөлгүүр ажиллана. Хэрвээ коллектор бохирдож, агаарыг зохист хэмжээгээр хөдөлгүүрт хуваарилж чадахгүй бол яах бол?



/Коллектор нь машиныг унтраахгүй байх үүрэгтэй. Эйр кондишн, хөгжим, гэрэл, гээд цахилгаан хэрэгслүүд ажиллах явцад хөдөлгүүрийн нормалийг өндөрсгөж хөдөлгүүрийг жигд ажиллуулна./

Ажиллах зарчим 

Хуучин холимогийн хаалтыг троссоор нээж хаадаг байсан бол одоо компьютероор цахилгаан хавхлагыг нээж хаадаг болсон. 
Хаазлаагүй байхад агаар нь коллекторын нарийн сувгаар хөдөлгүүр рүү орж нормалдуулдаг. Коллектор ер нь яагаад бохирддог вэ?

Шалтгаан

Хөдөлгүүр ажиллах явцад маш бага хэмжээний угаарын хий эргэн коллектор руу шууд ордог. Агаарыг оруулагч нарийн сувагт угаарын хийнээс тортог үүссэнээр хөдөлгүүр чичрэх, цаашлаад явдал дунд унтрах зэрэг бэрхшээл тулгарч эхэлдэг.

Засвар үйлчилгээ

Хэрэв танд ийм бэрхшээл тулгарвал хамгийн түрүүнд коллектороо цэвэрлэх хэрэгтэй. Коллекторыг зориулалтын шүршигч бодисоор цэвэрлэдэг. Энэ бодисыг авто химийн бүтээгдэхүүн худалдаалдаг аль ч дэлгүүр, засварын газраас авах боломжтой. Үнийн хувьд тийм ч үнэтэй биш.

Нэг ширхэг байхад л хангалттай. Бага бохирдсон байвал хоёр ч удаа хэрэглэх боломжтой. Бодисоо авчихлаа дараа нь яах вэ?

Задлалгүй цэвэрлэх

  • Эхлээд машинаа дундаж хэмд очтол нь халаах хэрэгтэй. Улмаар хөдөлгүүрийн эргэлт хэмжигчийн зүү доошилж хэвийн хэмжээнд болох үед мотор чичрэх эсвэл өөрөө унтрах байдал илэрнэ.
  • Энэ үед машинаа унтраагаад капотоо сөхөж агаар шүүгч байрлах хайрцагийг онгойлгон агаар шүүгчийг авна. Агаар шүүгч хэт их бохирдсон бол яаралтай солихоо мартуузай.
  • Дараа нь машинаа асаагаад агаар шүүгчийн хоолой руу коллектор цэвэрлэх бодисоо шүршинэ.
  • Цэвэрлэх үед хаазлах туслагч хэрэгтэй. Троссоор татдаг коллектортой машин бол ганцаараа цэвэрлэж болно. Харин цахилгаан бол хэн нэгний тусламж хэрэг болно шүү.
  • Бодисоо шүршихдээ моторын эргэлтийг 3000 эрг/мин хүртэл хаазлах хэрэгтэй. Моторын эргэлтийг хянах самбарт байрлах тахометрээс харж болно. Тахометргүй тохиолдолд бодис шүршихдээ хөдөлгүүрээ унтраалгүй хаазлаарай. Хэт удаан шүршилгүй хэсэгчлэн шүрших хэрэгтэй.
  • Ийнхүү хэд хэдэн удаа давтсанаар өмнө нь чичирч унтраад байсан хөдөлгүүр хэвийн болсон байх ёстой. Зарим сүүлийн үеийн Nissan-д цэвэрлээд дууссаны дараа нормал өндөр болж машин орилоод эхлэх тохиолдол илэрнэ. Иймд авто засварын газарт хандаж тохируулаарай.
  • Үүний дараа агаар шүүгчийг буцаан хийж бэхэлгээг чангалснаар ажил дуусна. Ингээд бид коллектороо задлалгүйгээр хялбархан цэвэрлэлээ.
Задалж цэвэрлэх

Ингэж цэвэрлэсний дараа хөдөлгүүрийн нормал хэвийн байдалд орохгүй бол коллекторыг задалж цэвэрлэнэ. Задалж цэвэрлэхэд бага зэргийн чадвар шаардагдана. Мөн ойр зуурын түлхүүр багаж хэрэг болно. Коллектор цэвэрлэх дарааллыг зургаас харна уу.

Зарим тохиолдолд коллектор дээр байрлах нормал баригчийг салган нарийн сувгийг сайтар цэвэрлэх тохиолдол гарна. 
Ингээд бид коллектороо цэвэрлэж дууслаа. Одоо хөдөлгүүрээ асаах л үлдлээ.

Та лизингийн хамгийн таатай нөхцөлөөр Японоос орж ирсэн, баталгаатай, бэлэгтэй машин авах бол энд дарна уу.

 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Зочин
2018-03-30 14:24:32

дизель хөдөлгүүртэй машин хүйтэндээ салгалаад байх юм. юундаа байдаг болоо

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×