Бидний тухай

Манай сайтын эрхэм зочин танд энэ өдрийн мэнд хүргэе.

1000mashin.mn сайтын хамт олон нь уг төслийг 2015 онд эхлүүлэн Япон улсын автомашин экспортын тэргүүлэгч компани болох “Be forward” компанийн дэмжлэгтэйгээр  сайтаа үүсгэн байгуулсан  юм.
Бидний гол зорилго нь зөвхөн зарын чиглэлээр дагнах бус хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэсэн олон хэрэгцээт үйлчилгээг багтаасан онлайн төв байгуулахаар зорин ажиллаж байгаа билээ.
Энэ удаа машин бартерийн үйлчилгээ, бүх төрлийн баталгаат сэлбэг худалдаа мөн мотоцикл худалдаа, автомашины дуудлага худалдааны хуудас шалгах, авто форум зэрэг категори нэмж оруулан, сайжруулсан гурав дахь хувилбараа танилцуулж байгаадаа баяртай байна.
Манай хамт олон үндсэн үйл ажиллагаанаас гадна хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн бөгөөд цухас дурдвал:

  • 2015 онд Сонгино хайрхан дүүргийн Хүүхэд хөгжлийн төвд бүрэн тоноглосон Alphard машин хандивлав.
  • 2019 онд Монголын Дауны холбоонд 10 сая төгрөгийн өртөг бүхий хөдөлгөөнт заслын танхимыг бүрэн тохижуулж өгөв. 

Энэ мэтчилэн сайн үйлсийн аянуудыг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Цаашид бид харилцагч, үйлчлүүлэгч та бүхнийхээ дэмжлэгээр хандивын сан бүрдүүлэн хэрэгцээт бүлгүүдэд тусламж үзүүлэхээр зорин ажиллаж байгаа тул бидний хүмүүнлэгийн үйлсэд оролцохыг та бүхэндээ уриалж байна.
Цаг үетэй хөл нийлүүлсэн дэвшилтэт үйлчилгээг  та бүхэндээ үзүүлэхээр цаашид илүү хичээнгүйлэн ажиллах болно.
Бидэнтэй хамт байдаг Be forward компанийн хамт олон болон үргэлж хамт урагшилдаг харилцагч та бүхэндээ баярлалаа.

www.1000mashin.mn