НүүрFAQ Ерөнхий мэдлэг

TRACTION CONTROL: ЯМАР ҮЕД ТУС БОЛЖ, ЯМАР ҮЕД ТУС БОЛЖ ЧАДАХГҮЙ ВЭ?

TRACTION CONTROL: ЯМАР ҮЕД ТУС БОЛЖ, ЯМАР ҮЕД ТУС БОЛЖ ЧАДАХГҮЙ ВЭ?


Хэрэв таны төмөр хөлөг харьцангуй сүүл үеийн буюу ойролцоогоор 10 болон түүнээс цөөн жилийн дотор үйлдвэрлэгдсэн бол traction control системтэй эсвэл үүний арай боловсронгуй төрөл нь болох Electronic Stability Control (ESC) системээр тоноглогдсон байгаа. Эдгээр системүүд нь таны автомашиныг гэнэтийн аюултай нөхцөл байдалд жолоодлогыг хадгалж байхад туслах зориулалттай юм.

Мэдээж хэрэг автомашин үйлдвэрлэл дэх эдгээр технологиуд бидний амь насыг хамгаалахад тусалж чадахуйц боловч эдгээр системүүдийн жолооч болон зорчигчийг хамгаалах хүчин чадалд тодорхой хязгаар бий. ESC, TRC зэрэг эдгээр системийг хэрхэн ажилладаг болохыг мэдэж авснаар бид эдгээр технологиуд автомашины аюулгүй байдлыг хэрхэн хангадаг болоод түүнд хэрхэн нөлөөлдөг талаар ойлгох болно. Үүнээс гадна, хэдийгээр бидний төмөр хүлэг хамгийн сүүлийн үеийн аюулгүйн технологиор тоноглогдсон ч гэлээ бид жолооны ард байхдаа хэзээд анхаарал болгоомжтой байх ёстойг мөн ойлгох болно.

Тоормосны ABS системтэй нэгтгэсэн Traction control систем нь автомашин үйлдвэрлэлд нэвтрээд арав гаруй жил болсон бөгөөд ESC системийн суурь нь болж өгсөн юм. Энэхүү технологи нь дугуй тус бүрийн эргэлтийг мэдэрч хөдөлгүүрийн эргэлтийг бууруулдаг мөн тоормосны системийн тусламжтайгаар дугуй бүрд үйлчилж бүх дөрвөн дугуйн шарвалтаас хамгаалж, хэвийн ажиллагааг хангаж байдаг юм.


Traction control хэмээх нэршлийн хувьд мөн ESC-тай адил утгатайгаар хэрэглэгддэг боловч ESC нь илүү боловсронгуй систем бөгөөд одоогийн байдлаар илүү түгээмэл систем болоод байна.. Дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч нар энэхүү технологийг 1990-ээд оноос үйлдвэрлэлдээ нэвтрүүлж эхэлсэн ба GM компанийн StabiliTrak болон Ford компанийн AdvanceTrac системүүд нь ESC-н өмнөх үеийн хувилбарууд юм. Энэ систем хөгжиж явсаар одоо энгийн хэрэглээ болж 2012 оны загваруудаас эхлэн бүхий л шинэ автомашинууд болон хөнгөн тэргүүд аюулгүй байдлын стандартын дагуу ESC системтэй байх ёстой болсон.

ESC болон traction control хоёрын том ялгаа нь: ESC-автомашины гидрийг ажиллагааг мөн дэмжих зориулалттай. Traction control-ийн адилаар энэ нь мөн машины дугуйн эргэлт мэдрэгчээр дамжуулан машины дугуйнууд замтай харилцаж байгаа эсэх болон шарвалтыг мэдэрснээр хөдөлгүүрийн эргэлтийг хязгаарлах эсвэл тоормосыг ашиглан жолоочийг жолоодлого алдахаас нь хамгаална. Учир нь энэ бүхнийг жолооч өөрийн мэдрэмжээр  тохируулахын тулд маш нарийн тохируулах хэрэг гардаг бөгөөд маш их ур чадвар шаардагддаг. Харин ESC үүнээс нэг шат илүү буюу жолооны рулийн өнцгийг хэмжиж үүнд нь тохируулан тоормосыг ажиллуулснаар жолоочийн хүссэн зам дагуу явахад нь тусалдаг.

ESC нь олон талаараа үр дүнтэй, жишээ нь халуун хуурай үед зам дээр гарч ирсэн гэнэтийн зүйлийг тойрох гэтэл эцсийн мөчид шарвалаа гэхэд тоормосны гишгүүр дээр гишгэх шаардлагагүй буюу ESC таны тоормосны системийг ажиллуулж автомашин гулгах, шарваж эргэлдэх зэргээс хамгаалах болно.

Хэрэв устай эсвэл бүр мөстэй зам дээгүүр явж байлаа гэхэд системийн хамгаалах чадвар нь буурах болно. Учир нь ESC бол гайхамшиг биш бөгөөд энэ нь дугуйны эргэлтээс хамаарч жолоодлогыг хадгалахад тусалдаг. Хэрэв ямар ч үрэлцэл байхгүй, мөстэй зам дээр явж байлаа гэхэд ESC таныг жолоодлогоо хадгалахад тань маш бага хэмжээгээр л тусалж чадна.

Хэрэв та өөрийн машины бүх аюулгүй байдлын системийг мэдрэхийг хүсвэл автомашинаа ухаалгаар жолоод. Хурдаа багасгаж, зайгаа барьж яв.

Анхаарал сарниулах зүйлсээ холдуулж, урд зам руугаа анхаарлаа төвлөрүүл. Хэдийгээр та хамгийн сүүлийн үеийн, шилдэг аюулгүй байдлын системтэй шинэ машинтай ч гэлээ хүнд хэцүү цаг агаарын нөхцөлд илүү хянамгай явах хэрэгтэй. Орчин үеийн аюулгүй байдлын системүүд ухаалаг жолоочийн гарт л хамгийн үр дүнтэй ажиллах болно тиймээс болгоомжтой байхыг жолооч нартаа сануулая.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×