НүүрFAQ Ерөнхий мэдлэг

Илүүдлийн сав

Илүүдлийн сав радиаторын хоолойтой гуурсаар холбогдох ба тагаараа агаарын салхилжуулалт авдаг байна. Уурын хавхлаг онгойсон үед илүүдэл шингэн болон уур илүүдлийн саванд орох ба хөргөх шингэн багассан тохиолдод уул савнаас усаа радиаторт буцааж нөхдөг байна. Ийм замаар хөргөх систем дэх шингэний дулаан тогтмол баригдан албадан эргэлтэнд орж байдаг. Шингэний илүүдлийн савтай хөргөх системд уг савыг системийн дээд цэгт байрлуулсан байдаг.

Хөдөлгүүрийн дулааны хамгийн ашигтай горим нь гавал дахь шингэний халалт 80-100°С байхад гэж үздэг. Хөдөлгүүрийн ийм дулааны горимыг аль болох богино хугацаанд хангах үүднээс хөргөх системд термостат тавьдаг. Хөдөлгүүрийн халуун хэвийн хэмжээнд хүрээгүй үөд термостатын хавхлаг хаалттай учир радиотараар шингэн орохгүйгээс хурдан хална. Энэ үөд шахуургаар шингэн дамжин хөдөлгүүрт очиж халдаг бөгөөд хөргөх шингэний ийм эргэлтийг бага тойргийн сэлгээ гэдэг. Цаашид хөргөх шингэн халсаар хэвийн хэмжээнд хүрэхээр хавхлаг онгойж их тойргоор, өөрөөр хэлбэл радиатороор шингэн орж хөргөгдөөд эргэж хөдөлгүүрт ирдэг. Үүнийг их тойргийн сэлгээ гэнэ.

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×