Хөдөлгүүрийн техникийн байдалд анхаарах зүйлс

Хөдөлгүүрийн техникийн байдалд анхаарах зүйлс


 Та автомашиныхаа зүрх нь болсон хөдөлгүүрийн техникийн байдлыг дараахь горимуудад илүү анхаараарай. Үүнд:
 1. Асалтын горим Автомашиныхаа хөдөлгүүрийн хүйтэн ба хэвийн халсан, хэт халсан үе дэх асалтын горимыг түүний ашиглалтын заавраас уншаарай. Ялангуяа жолооч нарын гол анхаарах шаардлагатай горим бол хүйтэн үе дэх асалтын горим юм. Учир нь тэгээс бага температурт хөрсөн хөдөлгүүр анх асахдаа хэдэн зуун километр зам туулсантай тэнцэхүйц хэмжээгээр элэгдэж, шатахуун заруулалт нь эрс нэмэгдэн, утаа хаядаг . Хөдөлгүүрийг хүйтэн үед анх асаахдаа дараахь үйдлийг хийж хэвшвэл автомашины тань хөдөлгүүр удаан хугацаанд найдвартай ажиллах болно. Үүнд: - Боломжтой бол урьдчилан халаагуур хэрэглэх; - Механик хурдны хайрцагтай бол авцуулах холбооны дөрөөг сайтар гишгэж асаах. Энэ нь хурдны хайрцгийн араануудын харьцалтын эсэргүүцлийг хөдөлгүүрээс түр чөлөөлж байгаа хэрэг. - Хөдөлгүүрийг гүйцэд халсны дараа хөдөлгөөнийг эхлэх (Хөргөх шингэний температурын заалт бүх автомашины хянах самбарт байдаг); - Хөдөлгүүрийг гүйцэд халж амжаагүй байхад өндөр хаазлахгүй байх; - Хөдлөнгүүтээ өндөр хурд авахгүй байхыг хичээх; - Ачаалал их өгөхгүй байх.
 2. Хурд авалт Та автомашинаа урт хугацаанд гамтай эдэлье гэвэл богино зайд өндөр хурд авах гэж хаазлах хэрэггүй. Ялангуяа гүйцэж түрүүлэх, байрнаас хөдлөх, түгжрэл дундаас амжиж гарах гэж ухасхийн хаазан дээрээ огцом гишгэх тоолонд чинь таны автомашины хөдөлгүүр маш ихээр ядарч байдгийг мэдэх хэрэгтэй.
 3. Өгсүүр замд Өгсүүр замд хөнгөн араагаар бага хурдтай явж дугтчуулах, хэт их өгсүүрт зүтгүүлж халаах, хүч алдуулж унтраах зэрэг нь хөдөлгүүрийнхээ цилиндрийг зүлгүүрээр үрж байгаагаас өөрцгүй элэгдүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй.
 4. Шатахуун зарцуулалт Хотын дотор, ойр ойрхон уулзвар, зогсолттой замд хөдөлгүүрийн шатахуун зарцуулалт ялимгүй нэмэгддэгийг эс тооцвол, бусад тохиолдолд, ялангуяа шулуун замд үйлдвэрлэгчээс нь тогтоосон хэмжээнээс илүүгүй байх ёстой. Шулуун замд дундаж хурдтай явах үед үйлдвэрлэгчээс тогтоосон хэмжээнээс их байвал мэргэжлийн байгууллагад хандаарай. Шатахуун зарцуулалтын хамгийн хэмнэлттэй горим нь жигд дундаж хурдны горим юм. Манайд ашиглагдаж байгаа ихэнх автомашин тэгш, шулуун замд 60-70 км/цаг-ийн хурдны горимд хамгийн хэмнэлттэй байдаг . Үүнээс их хурдтай явах гэж оролдох тоолондоо нэмэлт шатахуун зарцуулж, автомашинаа элэгдүүлж, үргүй зардлаа нэмэгдүүлж байдгийг анхаараарай.
 5. Утааны өнгө Хөдөлгүүрээс гарах утааны өнгө нь тухайн хөдөлгүүрийн талаар олон мэдээллийг өгдөг . Жишээ нь: Бензинээр ажилладаг хөдөлгүүр бараан өнгийн утаа гаргаж байвал түлшний систем, цэнхэр өнгийн утаа гаргаж байвал тослолтын систем, жигд биш тургисан утаа гаргаж байвал асаалтын системийн ажиллагаа доголдсоны шинж.

ЛИЗИНГЭЭР АВЧ БОЛОХ АВТОМАШИНУУДЫН ЖАГСААЛТ ХАРАХ ЛИНК /Бичиг дээр дарна уу/ Та энэхүү жагсаалтаас өөрт таалагдсан автомашинаа сонгож онлайнаар лизингийн хүсэлтээ илгээнэ үү!

 
Өмнөх
​Жолоочид ямар багаж хэрэгсэл хамгийн ...
Дараах
Шатахуун бага зарцуулахад анхаарах зүйлс...