НүүрFAQ Автомашины ерөнхий мэдлэг

Тoyota Harrier-ийн талаарх сонирхолтой баримтууд

Toyota Harrier автомашин та бидний дунд хэдийн танил машинуудын нэг болжээ. Зарим улс орнуудад Harrier-г Lexus RX гэж загвараар гаргадаг бол, Монголчууд Harrier, RX-ийн ялгааг сайн мэддэг болжээ. Ингээд энэхүү crossover автомашины талаарх сонирхолтой баримтуудтай танилцъя.
  • Анхны үеийн Harrier нь 2.2 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй байв. Дараагаар нь 2.4 литр болж, удалгүй 3.0 литрийн багтаамжтай болж дараа нь илүү том V6 хөдөлгүүртэйгээр худалдаанд гарч эхэлсэн юм.
  • 2005 онд Японы зах зээлд Hybrid Harrier буюу 2 дах үеийн загвар нь бензин болон цахилгаан хосолсон мотортойгоор худалдаанд гарч эхэлсэн байна.
  • Harrier нь анх тансаг ангиллын суудлын машин болон SUV машины шинжүүдийг агуулсан концепт машин байв. Энэхүү санаа нь анх 1993 онд Toyota-ийн захирлын санаанд буусан гэдэг. 1994 онд уг санааг албан ёсоор компанийн үйл ажиллагаанд тусгаж хөгжүүлэлт нь хийгдэж эхэлжээ.
  • Harrier-ийн ерөнхий дизайнер нь Макото Ошима юм. Загварын хамгийн эцсийн хувилбар нь 1995 оны 12 сард үйлдвэрлэгдэхээр батлагдсан ба 1997 оны 1-р сард анхны тест хувилбарыг туршиж үзсэн байна. Ингээд тухайн оныхоо 12 сард Японы дотоодын зах зээлд танилцуулагджээ.
  • Toyota Harrier нь Японы зах зээл дээр маш амжилттай борлогдож эхэлсэн ба удалгүй бусад орны буруу рультэй зах зээлүүдэд импортлогдож эхэлсэн юм.
  • Harrier-ийн анхны хувилбарт 2000 онд facelift буюу хэсэгчилсэн шинэчлэл хийсэн ба 2.2 литрийн хөдөлгүүрийг 2.4 литртэй хөдөлгүүрээр сольж сайжруулсан байдаг.
  • Хоёр дах үеийн хувилбар нь Японы зах зээл дээр ACU30 болон MCU30 (урдаа хөтлөгчтэй), ACU35 болон MCU35 (4 дугуй нь хөтөлдөг) гэсэн кузовтойгоор гарсан байна. Энэ хувилбар нь Pre-Collision System буюу ослын хамгаалалтын илүү дэвшилтэд системтэй болсон байна.
  • Хоёр дах үеийн Harrier-ийг үйлчлүүлэгч 2.4 эсвэл 3.0 литрийн хөдөлгүүртэй, урдаа хөтөлдөг эсвэл дөрвөн дугуй нь хөтөлдөг хувилбараас сонгох байсан.
  • 2003 онд Harrier-ийг Lexus RX нэрээр Европ, Сингапур, Тайвань болон Өмнөд Солонгос улсын зах зээлд худалдаалах болсон байна (Үүнээс өмнө Harrier нэрээрээ гардаг байв). Энэхүү загвар нь 3.0 литрийн V6, дөрвөн дугуй нь хөтөлдөг хувилбараар гарсан.
  • 2009 оноос буруу рультэй LEXUS RX японы зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. 


Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

2009 onoos japandaa gargasan lexus rx ha
2018-03-22 16:43:39

.

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×