2023 оноос хуучин машины үнэ бууж хэвийн хэмжээндээ хүрэх төлөвтэй байна

2023 онд хуучин машин худалдаж авах нь 2021 оныхоос хамаагүй хямд байх болно хэмээн  carbuzz.com мэдээлсэн байна

Өнгөрсөн 3 жил цар тахлын уршгаар машины эд ангийн хомстол дэлхий даяар үүсэж улмаар шинэ машины үйлдвэрлэл буурч нийлүүлэлт зогсонги байдалд хүрсэн билээ. Сarbuzz.com-ийн мэдээлснээр 2021 оны долooдугаар сард хуучин автомашин болон ачааны машины үнэ өмнөх жилийнхтэй харьцуулбал 45 гаруй хувиар өссөн байна. Мөн Форд F-150 , Chevrolet Tahoe зэрэг алдартай хуучин загваруудын үнэ дээрхтэй ижил хэмжээнд өссөн. Шинэ машины үйлдвэрлэл буурснааp гадна хил гаалийн гацаанаас шалтгаалан 2021 онд хуучин машины үнэ огцом өссөн бол 2022 онд үнэ бага багаар буурч харин энэ жилээс хэвийн хэмжээндээ дөхөх төлөвтэй байна гэжээ. Manheim-ийн гаргасан оны эцсийн тээврийн хэрэгслийн үнийн индекс (MUVVI) 219.3 буюу өмнөх жилийнхээс 14.9%-иар буурсан нь сүүлийн жилүүдэд болсон хуучин автомашины үнийн хамгийн том уналт байсан гэнэ.
Өмнөх
BMW, iOS болон Android утаснуу...
Дараах
Европт бензин түлштэй(агаарыг ...