BMW, iOS болон Android утаснуудад холбогдох ухаалаг дижитал түлхүүрийг бүтээлээ

Ингэснээр таны гэр бүлийн гишүүд голдоо нэг л түлхүүр ашиглах шаардлагагүй болох юм.

BMW групп нь BMW дижитал түлхүүрийг бүтээж, ялангуяа iPhone болон Android төхөөрөмжүүдтэй холбосоноор гэр бүлийн гишүүд хоорондаа хуваалцах боломжтой болсныг зарлалаа. 2021 оны BMW 5 цуврал дээр гарч ирсэн энэхүү ухаалаг түлхүүрүүдийг зөвхөн Apple iMessage-ээр дамжуулан хуваалцах боломжтой байсан бөгөөд энэ нь зөвхөн iPhone утсыг дижитал түлхүүр болгон ашиглах боломжтой гэсэн үг юм. Харин энэ удаад системийн шинэчлэгдсэн функцээр BMW Дижитал Түлхүүрийг и-мэйл, текст эсвэл чат үйлчилгээгээр (WhatsApp гэх мэт) зүгээр л линк илгээх замаар хуваалцах боломжтой болгож ээ. Холбоосыг Apple AirDrop эсвэл Android Nearby Share-ээр дамжуулан хуваалцах боломжтой. Дижитал түлхүүрийн давуу талыг ашиглахын тулд хүлээн авагчид тусгай програм эсвэл бүр BMW ID хэрэггүй гэж BMW хэлж байна. Гэсэн хэдий ч iPhone хэрэглэгчид нэмэлт давуу талтай гэнэ. 
Өмнөх
Түгжрэл арилгахаар бүтээгдсэн ...
Дараах
2023 оноос хуучин машины үнэ б...