Европт бензин түлштэй(агаарыг бохирдуулдаг) жийп машинуудын эсрэг элэглэл сурталчилгааны самбарууд гарсан нь BMW болон Toyota-г онилсон байна

Эдгээр сурталчилгааны самбарыг Лондон, Парис, Штутгарт, Брюссель зэрэг европын хотуудад харж болох бөгөөд Toyota RAV4 , Land Cruiser, BMW X5 зэрэг автомашинуудыг онцлон дүрсэлжээ. Энэхүү сурталчилгааны самбарт "байгальд өндөр хэмжээний хор хөнөөлтэй" тээврийн хэрэгслийг дүрсэлсэн бөгөөд хамгийн аймшигтай сэтгэл сэртхийлгэм сурталчилгаанд Land Cruiser машин дугуйтай хүний дээгүүр давхиж, бохирдол, сүйрлийн ул мөр үлдээж байгааг харуулсан байгааг та харж байна.

Дэлхийн уур амьсгалын төлөө тэмцэгчид олон тооны гүн гүнзгий агуулга бүхий сурталчилгаагаар автомашин үйлдвэрлэгчидтэй тэмцдэг. Тэгвэл байгаль орчныг хамгаалах "Brandalism" бүлэглэл Их Британи болон Европ даяар хэд хэдэн элэглэл сурталчилгаа явуулж, BMW, Toyota компаниудын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэхүү хоёр компани хоёулаа "байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, дэлхийн засгийн газруудад лобби" ашигладаг гэж тус байгууллагаас мэдэгджээ. Мөн Toyota моторс дэлхийн цаг уурт нөлөөж байгаа хор хөнөөлөөрөө эхнээсээ 10-т жагсаж байгааг дурдсан бөгөөд энэ нь InfluenceMap-аас гаргасан статистикт үндэслэсэн баттай мэдээлэл гэжээ.
Үүгээр зогсохгүй "Toyota агаарын чанарыг сулруулахын тулд дэлхийн засгийн газруудыг лоббидохын зэрэгцээ ашиг орлогоо хамгаалахын тулд хууль эрх зүйчдийг хахуулдаж өөрсдөд ашигтай хууль батлуулсан гэж Brandalism бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Tona Merriman хэлсэн байна
Энэ нь Toyota моторсыг байгаль орчинд ээлтэй бус хэмээн буруутгаж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн жил Данийн AkademikerPension компани “Toyota нь түлшгүй машин руу шилжих шилжилтийг удаашруулахын тулд хэрэглэгчдийн сонголтоор шалтаглах замаар засгийн газруудад лобби хийж байгаа тухай” мэдэгдэж байсан удаатай.
Өмнөх
2023 оноос хуучин машины үнэ б...
Дараах
Volvo Zeekr дээр суурилсан цах...