Түгжрэл арилгахаар бүтээгдсэн бүрэн цахилгаан, жолоочгүй бие даасан автобус


Энэхүү зөөвөрлөгч автобусыг 1 сарын 5-ны өдөр Лас Вегаст болсон Consumer Electronics Show (CES) дээр танилцуулсан юм. Зөөвөрлөгч автобус жолоочгүйгээр бие даан ажиллах бөгөөд 1 цэнэглэлтээр ойролцоогоор 290 км хүртэлх замыг туулах боломжтой. Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг харгалзан бүтээгдсэн бөгөөд хамгийн дээд тал нь 60 км/цаг хурдлах боломжтойгоос гадна 15 хүртэлх хүний ​​суудалтай. 100% цахилгаан бөгөөд утаа гадагшлуулахгүй давуу талтай. Энэхүү автобусыг зохиогчид хэлэхдээ уг зөөвөрлөгч нь нийтийн болон хувийн зорчигч тээврийн аль алинд нь ашиглагдах "ухаалаг, олон нийтийн тээврийн"-ийн шинэ эриний эхлэл юм гэжээ. 
Өмнөх
Afeela EV нь Sony, Honda нарын...
Дараах
BMW, iOS болон Android утаснуу...