2022 оны 3-р сард Хонда, Сони нар нэгдэж батарейгаар ажилладаг цахилгаан SUV бүтээхээр шийдсэн тухайгаа зарлаж дэлхийг цочирдуулсан бол энэхүү мэдээг зарласнаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа Sony Honda Mobility анхны загвараа албан ёсоор танилцууллаа.
Sony-ийн удирдлагууд удахгүй гарах машины талаар цөөн хэдэн мэдээллийг хуваалцсан бөгөөд энэхүү машины гадна талд 14 камер байршуулсан бөгөөд нийтдээ 45 камертай гэнэ! Мөн "ухаалаг хөдөлгөөнийг гэрлийн тусламжтайгаар эргэн тойрныхоо хүмүүст илэрхийлж, хөдөлгөөн болон хүмүүсийн хооронд интерактив харилцаа холбоог бий болгох боломжийг олгодог байна" . Урьдчилсан захиалга 2026 оны хавар хүргэхээс өмнө 2025 оны дунд үеэс эхэлнэ.