Голландын автомашин үйлдвэрлэгчид хаалгагүй ч, бат бөх, загварлаг дизайнтай цахилгаан Dune Buggy-г танилцууллаа.

Энэхүү шинэхэн загвар нь Roadyacht GTS супер машиныг бүтээсэн Savage Rivale компанийн бүтээл юм.

Энэ бол 4 хүний ​​суудалтай, батерейгаар ажилладаг "дулааны улиралтай улсад зориулагдсан машин" бөгөөд цахилгаан эрчим хүчээр ажилладаг домогт Meyers Manx-ийн орчин үеийн төгс хувилбар юм . Coastrunner нь 20 кВт.ц батерейгаар тоноглогдсон бөгөөд эх биеийн арын хэсэгт суурилуулсан цахилгаан мотор нь 67 морины хүчтэй, 147 фунт футын эргүүлэх хүчин чадалтай аж.

Энэ нь тийм ч хүчтэй сонсогдохгүй байж болох ч зөвхөн дулаан улиралд хангалттай гэж үзэж байгаа юм байна. Үүнээс гадна, энэхүү машин мэдэгдэхүйц хөнгөн. Хөнгөн нийлмэл биеийн хавтан, хөнгөн цагаан хүрээ ашигласны ачаар Coastrunner-ийн нийт жин ойролцоогоор 1,764 фунт болсон байна. Хамгийн дээд хурд нь 75 миль/цаг хүртэл бөгөөд энэ нь ийм төрлийн тээврийн хэрэгсэлд хангалттай юм. Батерейг нь бүрэн цэнэглэхэд ердөө 30 минут зарцуулдаг бөгөөд дээвэр нь ачаа тээвэрлэх зориулалттайгаар битүү бүтээгдсэн ба дотоод засал нь бүрэн угааж болохуйцаар хийгдсэн бөгөөд даралттай усаар удаан хугацаагаар шүршихэд ямар нэгэн асуудал үүсэхгүй.

Өмнөх
Дугуйг орлохоор бүтээгдсэн хоё...
Дараах
Дэлхийн анхны нисдэг мотоцикль...