JetPack Aviation нь Speeder нэртэй нисдэг мотоциклийг бүтээж байгаа бөгөөд 2023 онд худалдаанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Speeder нь хэд хэдэн жижиг тийрэлтэт хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд өнөө үед ашиглагдаж байгаа ихэнх VTOL (хөөрөх, буух) концепцуудаас ялгаатай нь цахилгаан биш юм. Нисдэг мотоциклийг унахын тулд нисгэгчийн үнэмлэх шаардлагатай. Тэд 402 км/цаг хүртэл хурдтай явах боломжтой. Энэ нь зөвхөн цэрэг цагдаа хүчнийхэнд зориулагдсан хувилбар байх юм. Энгийн иргэдэд зориулсан хувилбарууд нь FAA дүрмийн дагуу 97 км/ц хурдтай явах бөгөөд нислэг үйлдэхэд нисгэгчийн үнэмлэх шаардахгүй гэнэ.
"Одоогоор бүтээх үйл явц тогтворжуулан, чиглүүлэх хяналтын туршилтын үе шатанд явж байгаа бөгөөд аюулгүй байдалд голчлон анхаарч байгаа гэнэ."