Авсаархан, боломжийн үнэтэй, хот дотор явахад зориулагдсан цахилгаан автомашин бол яах аргагүй Chevrolet Bolt юм.
Энэхүү автомашиныг скутер болон унадаг дугуйг орлуулахаар бүтээсэн бөгөөд хоёр хүний багтаамжтай EV нь ердөө 1300 фунт жинтэй. Хоёр зорчигчийг урд болон хойноо нэг нэгээр нь суулгахаар зохион абигуулалттай энэ машин нь ослын үед илүү аюулгүй гэж онцолсон байна.
55.1 инч өргөнтэй ч тэнхлэг хоорондын зайгаа өөрчилж чаддаг байна. "Хотын горим" (нарийн горим) дахь дээд хурд нь ердөө 28 миль/цаг бол гүйцэтгэлийн горимын дээд хурд нь 55 миль/цаг хүртэл өсдөг гэнэ. Мотор нь 20 морины хүчтэй бөгөөд 5 секундэд 0-31 миль хурд авах боломжтой. Машины батарей 30 минутын дотор 0-80% хүртэл цэнэглэгддэг тул цэнэглэхэд их цаг хугацаа зарцуулагдахгүй. Үнийн талаар одоогоор мэдээлэл байхгүй ч City Transformer компани 2024 онд үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдэгджээ.