Бодит Lightning McQueen худалдаанд гарлаа

Бодит Lightning McQueen худалдаанд гарлаа


Disney болон Pixar-ийн хамтарсан автомашины дүрүүдтэй Cars хүүхэлдэйн кино гарсанаас хойш шинэ үеийн хүүхдүүд энэхүү хүүхэлдэйн киноны дүрүүдээд машиныг үнэлдэг болсон гэхэд хилсдэхгүй. Cars киноны Sally Carrera-ийн дүрийг Porsche-ийн 996 загвараас санаа авч бүтээсэн боловч, энэ оны эхээр Porsche, Sally Carrera-ийн дүр төрхөөр бүтээсэн 911 GTS-ийг танилцуулсан билээ. Энэхүү машиныг цор ганц хувь үйлдвэрлэж Girls Inc буяны байгууллагаар дамжуулан залуу охидод дэмжлэг үзүүлэх зорилгоор дуудлага худалдаанд оруулсан юм.
Тэгвэл Тайландын Чон Бури мужид байрлах PS Modify моторс Toyota Celica дээр суурилсан Lightning McQueen-ийн хоёр гайхалтай дүрийг бүтээжээ.Хэдийгээр хоёр машин Celica дээр суурилагдсан боловч эх биеийн хавтанг өөрчилсөн бөгөөд эдгээр машинуудыг худалдаанд гаргахад бэлэн болоод байна. 

Өмнөх
Tesla-ын супер цэнэглэгчийн ба...
Дараах
Дугуйг орлохоор бүтээгдсэн хоё...