Өмнөд Солонгосын Hyundai, Kia брэндүүд сүүлийн үед цахилгаанжуулалтын эрин үерүү шилжиж үүнтэй холбоотойгоор олон загваруудаа маш сонирхолтойгоор шинэчлэн гаргаж байгаа билээ. Эдний ээлжит жишээ бол долоо дахь үеээ өлгийдөн авч байгаа Hyundai Grandeur юм.
Солонгосоос гадуурх зах зээлд Azera гэгддэг долоо дахь үеийн Grandeur-ийн хувьд ерөнхий дизайн ил болсон ч техникийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болоогүй байна.
Hyundai долоодахь үеийн Grandeur(Azera)-ийн талаар, Солонгосын уламжлалт гоо сайхныг агуулсан, цэвэрхэн, тав тухтай байхаар бүтээгдсэн бөгөөд завгүй амьдралын хэв маягтай хүмүүст хамгийн тохирох машин байх болно хэмээн тайлбарлаж ээ.