Lexus компани уржигдар орой Нью Йорк хотод болсон W Magazine сэтгүүлийн 50 жилийн ойн үдэшлэг дээр загвар зохион бүтээгч Харрис Ридтэй хамтран бүтээсэн "The Wizard of Oz" киноны Доротигийн бадмаараг улаан загварыг танилцууллаа.
Дугуйн ар тал нь хатуу хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд доор нь гялтгар битүүмжилсэн гялтгануур суурьлуулсан. Дугуйны голд бадмаараг голтой бөгөөд (үүнийг жинхэнэ гэдэгт эргэлзэж байна) бадмаараг чулууны голд нь Lexus-ийн лого гэрэлтэх аж. "Рубин улаан обуд"-ын эргэн тойрон дахь сэрвээнүүд нь мөн гэрэлтдэг нь анхаарал татахуйц болсон байгааг та бүхэн харж байна.