Subaru зам тээврийн ослыг тойрон гарахад туслах дэвшилтэт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж байна

Энэхүү чухал зорилгынхоо дагуу дараагийн үеийн EyeSight системийг хөгжүүлж байгаа юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд аюулгүй жолоодлогыг дэмжсэн олон төрлийн системүүд төрөн гарснаар автомашины хөгжилд тэсрэлт хийсэн гэж хэлж болно. Эдгээрээс хамгийн үр дүнтэй системүүдийн нэг бол камерт суурилсан Tesla Vision боловч Subaru-ийн EyeSight систем гарсан цагаасаа Tesla-ийн Vision-ээс дутахааргүй бараг илүү гэж хэлж болохуйц үнэлгээг аваад байгаа билээ. Subaru-ийн камерт суурилсан жолоочийн тусламжийн систем болох EyeSight нь гайхалтай гүйцэтгэлтэй байгаа хэдий ч тус брэнд нь 2030 он гэхэд нэг ч Subaru автомашиныг эзэмшигч зам тээврийн ослоор амь насаа алдахгүйн дээр зам тээврийн осол хийхгүй байхыг зорьж, системийг илүү хөгжүүлэхээр өндөр зорилго тавин ажиллаж байна.

Subaru Lab-ийн захирал, EyeSight төслийн ахлах менежер Eiji Shibata Automotive News-т өгсөн ярилцлагаараа, "Бидний алсын хараа бол бие даасан жолоодлогод анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэйгээр зам тээврийн ослоор нас баралтын тоог тэг болгох явдал юм" гэж ээ. 

Японы Токио хотын төвд байрлах Subaru Lab-ийн шинэ хиймэл оюун ухааны хөгжлийн төвд дараагийн үеийн EyeSight системийг боловсруулж байна. Явган зорчигч, унадаг дугуйчид, бяцхан хүүхдүүд гээд замын хөдөлгөөнд оролцох бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь тэдний зорилго юм.

2025 онд худалдаанд гарахыг зорьж байгаа шинэ EyeSight нь камер дээр тулгуурласан хэвээр байх боловч зам тээврийн ослыг тойрон гарахад туслах дэвшилтэт хиймэл оюун ухааныг ашиглах гэнэ. 
Өмнөх
BMW цагдаа нарт зориулан гарга...
Дараах
Хамгийн сүүлийн үеийн Apple Wa...