BMW цагдаа нарт зориулан гаргасан iX машинаа танилцууллаа

Швейцарь цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг барьхад бүрэн цахилгаан SUV ашиглахаар болжээ.
Цахилгаан автомашины нэр хүнд өсөхийн хэрээр энгийн иргэд бензин түлштэй машинийг орхиод зогсохгүй батерейгаар ажилладаг машин нь дэлхий даяар яаралтай тусламжийн автомашины хэрэглээг эзэлж эхэлж байна. Америкийн Холбооны мөрдөх товчоо хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг машинаа цахилгаан Mustang Mach-E болгосон.

Тэгвэл энэ чиг хандлагад BMW нэгдэж анхны BMW iX эргүүлийн машиныг Швейцарийн цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн юм. Энгийн хувилбараас ялгаатай нь автомашин үйлдвэрлэгч цахилгаан SUV-ыг цагдаагийн ажилд зориулан тусгай төхөөрөмжөөр тоноглосон байна. Улбар шар өнгийн "Полизей" наалтаас гадна xDrive50 хувилбар нь дээвэр дээр суурилуулсан гэрлээр тоноглогдсон бөгөөд урд талын цэнхэр гэрлүүд болон арын хаалганы шар гэрлээр тоноглогдсон.

Хажуугийн толь болон урд бампер дээр илүү олон ослын гэрлийг суурьлуулсан. "Цагдаа байна. Зогс", "осол", "дагаад явна уу" гэх мэт автомат хоолой суулгасан бөгөөд товчлуур даран замын хөдөлгөөнд оролцогчтой сонголтоор харилцах боломжтой.


Тансаг дотоод заслыг хэвээр нь үлдээсэн боловч хяналтын самбар бага зэрэг өөрчлөгдсөн байна. Нэмэлт дэлгэц нь камерын системийг дэмждэг бөгөөд нэмэлтээр Polycom цагдаагийн сканнер суурилуулсан. 516 морины хүчтэй, 564 фунт футын эргүүлэх хүч нь iX-ийг 4.4 секундэд 100 миль / цаг хүртэл хурд авах чадалтай ч дуу чимээ бага гаргадаг байна.
Өмнөх
Porsche-ийн гүйцэтгэх захирал ...
Дараах
Subaru зам тээврийн ослыг тойр...