Энэ оны 7-р сарын сүүлчээр Volkswagen удирдах зөвлөлийн дарга Herbert Diess-ийг Porsche-гийн гүйцэтгэх захирал Oliver Blume-ээр солино гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ сарын нэгний өдөр албан ёсоор ажлаа хүлээн авсан юм.
Хүлээгдэж буйчлан Blume-ийн эн тэргүүнд хийх ажил бол Cariad-ыг(Бид Volkswagen Group-ийн програм хангамжийн чадамжийг нэгтгэж, тэдгээрийг улам өргөжүүлэн хөгжүүлдэг автомашины програм хангамжийн компани) засах явдал юм. Volkswagen-ийн EV бүтээгдэхүүнүүд, түүний дотор ID.4 нь маш сайн боловч эзэмшигчид нь програм хангамжийн асуудлын талаар багагүй гомдол гаргаж байсан юм.
Diess-ээс ялгаатай нь Blume гадны компаниудтай хамтран ажиллахад нээлттэй бодлого баримталж байна. Cariad-ийг засахын тулд Blume программ хангамжийг мэддэг компанитай хамтран ажиллах шаардлагатайбайгаа бөгөөд Apple болон Google-ийн аль нэгтэй хамтрах нь тодорхой байгаа юм.
Ингээд Volkswagen-ий үнэнч шүтэн бишрэгчид Oliver Blume-ийг шинэ компанидаа ямар өөрчлөлт авчрахыг хүлээх л үлдлээ