2009 онд Google-ийн автомат жолоодлоготой автомашины төсөл хэрэгжиж эхлэхдээ Toyota Prius-ийг ашиглаж байсан. Үүний дараагаар Stellantis-тай хамтран Chrysler Pacifica Hybrids-аар сайжруулсан бол 2018 онд Jaguar Land Rover-тэй хамтран ажиллахаа зарласан билээ. Энэхүү гэрээний дагуу Jaguar 20,000 ширхэг I-Pace SUV нийлүүлэх ёстой байсан бөгөөд энэ нь Waymo хэрэглэгчдэд илүү дээд зэргийн сонголтыг бий болгосон юм.
Харин энэ удаад Хятадын CCC вэбсайтын мэдээллэсэнээр Waymo шинэ үеийн автомат таксиныхаа хамтрагчаар Geely-ийн Zeekr 001 EV машиныг сонгосон байна. Нэг удаагын цэнэглэлтээр хамгийн хол зай туулдаг амжилтаараа Zeekr Гиннесийн дэлхийн дээд амжилтыг хоёр удаа хүртсэн бөгөөд нэг нь цахилгаан тээврийн хэрэгсэлээр хийсэн хамгийн хурдан дрифт төрөл байсан бол нөгөө нь цахилгаан машинд хамгийн хурдан slalom run төрөл байсан юм.