Toyota GR GT3 "Lexus" тэмдэгтэй гарч ирэв

Lexus LFA-ийн залгамжлагчийн тухай цуу удаан хугацаанд явсан билээ. Гэвч дараа нь Тоёота, Лексус үйлдвэр "Lexus LFA-аас сэдэвлэсэн ирээдүйн батерейгаар ажилладаг цахилгаан супер машин"  үйлдвэрлэхээр зэхэж буйгаа зарласан. Энэ нь LFA хос турбо, V8 хөдөлгүүртэй байх магадлалтай гэсэн цуурхалыг бут цохисон юм.
Энэ зургийг Lexus Enthusiast нийгэмлэгийн сайтын нэгэн хэрэглэгч авсан бөгөөд капотон дээрээ Lexus тэмдгийг байршуулсан байгааг та бүхэн харж байна. Энэхүү концепцийг АНУ-ын Lexus-ийн дилерийн уулзалт дээр үзүүлсэн гэж мэдээлсэн боловч зургийг нийтэд ил болгосны дараа удалгүй бичлэг хийсэн холбоос устсан байна.
Lexus компаниас үүнийг арилгахыг хүссэн байж болох уу? Өндөр магадлалтай юм. Хэрэв концепцийг дилерийн уулзалт дээр үзүүлсэн бол дилерүүдэд брэндээс чухам юу гарахыг урьдчилан харах боломжийг олгохоос гадна бусад брэндтэй өрсөлдөхүйц давуу талуудын талаар мэдэх боломжийг өгөх болно. Улмаар Lexus-ын үйлдвэрлэсэн загвар нь BMW M4 болон Audi RS5 зэрэг хүч чадалтай мангаснуудад дурлагч жолооч нарын анхаарлыг татах нь дамжиггүй гэсэн цуурхал гараад байна
Өмнөх
Хятад Hummer гэгддэг Mengshi M...
Дараах
"Google" автомат жол...