Хятад Hummer гэгддэг Mengshi M Series нь үнэндээ Hummer-аас хави илүү хүчтэй унаа гэнэ

"Dongfeng" моторс саяхан удахгүй гарах "Mengshi M Series EV"-ийн анхны тизерийг нийтэллээ. "Mengshi" нь англиар "дайчин" гэж орчуулагддаг бөгөөд энэ нь "Dongfeng"-ийн дэд брэндүүдийн нэг болж байгаа юм. 

"M50 Fearless" нь H1 Hummer-тэй нилээдгүй төстэй хэлбэр, дизайнтай тул олон хүн илэрхий хуулбар гэж нэрлэдэг боловч техникийн хувьд тийм биш. 

"M50 Fearless" нь GMC Hummer EV-ээс ч илүү хүчтэй төдийгүй, тэр ч байтугай  "Crabwalk" функцтэй. Энэхүү машин 2023 оны GMC Hummer Pickup-ийн нэгэн адил M-Terrain стандарт скейтбордын загварыг ашигладаг бөгөөд батерейны хэмжээг боломжит хэмжээгээр багасгаж байрлуулсан байна. Дээд зэрэглэлийн Hummer нь 1000 морины хүчтэй, 1200 фунт футын эргүүлэх хүч гаргадаг гурван мотортой бол Dongfeng M50 Fearless нь 1073 морины хүчин чадалтай дөрвөн цахилгаан мотортой. 
Өмнөх
Toyota-гийн шинэчлэгдсэн долоо...
Дараах
Toyota GR GT3 "Lexus"...