Toyota-гийн шинэчлэгдсэн долоон хүний ​​суудалтай Sienta микроавтобус

Toyota-гийн Sienta нь долоон хүний ​​суудалтай жижигхэн фургон гэдгээрээ алдартай. Гибрид болон гибрид бус гурван цилиндртэй хөдөлгүүрийн сонголтуудтай байдаг. 

Америкийн Chevrolet Suburban-тай ижил төрлийн энэхүү машин "мини" ангилалд хамаарах хэдий ч 7 хүнийг тээвэрлэхэд асар том V8 хөдөлгүүр хэрэггүй гэдгийг нотолсон учраас олны анхаарлыг татаж байна. Гурван эгнээ суудалтай хэдий ч Sienta ердөө 169.3 инч урттай. Гэсэн ч зорчигчдын тав тухтай байдлыг бодолцож салоны өндөрт 20 миллиметр (0.78 инч) нэмж, дотоод зайг илүү томсгосон байна.

Гурав дахь үеийн энэ загварт зориулж арын суудлын хөлийн зайг сайжруулсан бөгөөд бүхээгийн эргэн тойронд агааржуулагчийг суурьлуулсан, орон зайг илүү тохь тухтай байлгахын тулд хэт ягаан туяаг/IR/ хаах функцтэй. Нэмэлт нарнаас хамгаалахын тулд арын гүйдэг хаалган дээр нарны халхавч байршуулсан.

Жолоочийн суудал дээр хүнсний уут хийх дэгээ, гар утсаа цэнэглэхэд зориулсан USB оролттой, ухаалаг гар утасны халаастай, хаалга болон хяналтын самбарт том аяганы тавиургэх мэт ухаалаг сонголттой.


Үндсэн загвар нь ойролцоогоор 14,000 доллараас эхэлдэг бол eAWD бүхий бүрэн ачаалалтай эрлийз нь 23,000 доллараас багагүй үнээр гарах гэнэ

Өмнөх
Honda нохойд зориулсан дагалда...
Дараах
Хятад Hummer гэгддэг Mengshi M...