Honda нохойд зориулсан дагалдах хэрэгсэл худалдаанд гаргалаа

"Subaru" нохойд ээлтэй байр суурь баримталдаг гэдгээрээ алдартай. Тэдний маркетингийн компанит ажлууд хүүхэдтэй гэр бүл болон гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг жолооч нарт ихээр чиглэдэг бол бусад машин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд энэ чигт анхаарлаа хандуулж эхэлсний жишээ бол Rivian, Tesla нар юм. Эдгээр компаниуд цахилгаан машиндаа нохойны горимыг санал болгодог бөгөөд энэхүү горим нь жолоочийг дэлгүүр орох гэх мэт хэсэг хугацаанд гэрийн тэжээвэр амьтнаа машинд үлдээх шаардлагатай үед таны хайртай амьтны ая тухтай байдлыг хангах болно. 

Харин энэ удаад "Honda" нохойнд зориулсан олон төрлийн дагалдах хэрэгслийг санал болгож байна. Энэхүү нэмэлт тоноглолд эвхэгддэг хамгаалалтын суудал, резин дэвсгэр, ачааны дэвсгэр, хоол, усны аяганд зориулсан оруулга, хойд суудал хэсгийг жолоочийн суудлаас тусгаарлах таславч зэрэг нарийн ширийн зүйлсийг багтсан байна. 

Энэхүү шинэхэн төсөлд хэрэглэгчид ихээхэн таатай хариу үйлдэл үзүүлсэн бөгөөд эндээс харахад жолоочид гэрийн тэжээвэр амьтдаа тээвэрлэхэд багагүй саад бэрхшээлтэй тулгардгийг харж болох юм.

Тиймээс ч Honda энэхүү төслийг илүү өндөр төвшинд хөгжүүлэхээр зэхэж байгаа бөгөөд аль хэдий нь Их Британи, Япон зэрэг улсуудад зарим хэрэгслийг худалдаанд гаргах эхэлсэн байна. Honda UK-ийн автомашин хариуцсан дарга Ребекка Адамсон "Нохойд зориулсан тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгслийг гаргах нь удаан хугацаанд төлөвлөгдсөн ажил байсан. Учир нь үйлчлүүлэгчид дөрвөн хөлтэй найздаа онцгой зүйл хүсдэг нь тодорхой болсон. Бид удахгүй Civic, Jazz, HR-V, CR-V зэрэг загвартаа зориулсан шинэлэг бүтээгдэхүүнийг санал болгох болно гэж ээ. Уг багцын үнэ 624 ам доллар бөгөөд удахгүй 954 ам доллар болж нэмэгдэх гэнэ.
Өмнөх
Lamborghini-ийн загвар зохион ...
Дараах
Toyota-гийн шинэчлэгдсэн долоо...