Lamborghini-ийн загвар зохион бүтээгч асан Hyundai-н загвар зохион бүтээгчээр ирснээсээ хойшхи анхны цахилгаан машинаа танилцууллаа

Lamborghini-ийн загвар зохион бүтээгч асан, Hyundai компанийн бүтээлч загварын хэлтсийн ахлах Luc Donckerwolke тэргүүтэй Hyundai болон Genesis- ийн дизайны хэлтэс хэд хэдэн царайлаг машинуудыг гаргаж байгаагын нэг нотолгоо нь X Speedium Coupe юм. Энэхүү концепци нь тансаг зэрэглэлийн цахилгаан машины ирээдүйг харуулж байна.

Энэхүү концепцийн дотоод болон гадна дизайн аль аль нь ч гайхалтай болсон хэмээн машин шүүмжлэгчид дүгнэсэн. Урьдчилсан үзлэгээр уг дизайны сэдэв нь Солонгосын архитектураас санаа авч, минималист, хэв шинжийг шингээсэн байна. Хүр хорхойн үүр маягийн хэлбэр нь бүх чухал удирдлагыг жолоочийн ойролцоо байхаар зохион байгуулалт хийгдсэн байгааг та харж байна. 

Genesis X Speedium концепц 2030 он гэхэд бүхэл бүтэн цахилгаан брэнд болох зорилготой ажиллаж байгаа бөгөөд АНУ-д анхны EV- ээ аль хэдийнээ танилцуулсан билээ. Энэ нь X Speedium Coupe шиг дэгжин биш байж болох ч GV60 нь маш сайн батерейтай гэсэн сайшаал хүртээд буй. Мөн цахилгаанжуулсан G80 нь оны сүүлээс анхны дебютээ хийх төлөвтэй байна.
Өмнөх
Тесла машин онгойлгодог картны...
Дараах
Honda нохойд зориулсан дагалда...