Бид машинаа асаахын тулд түлхүүрээ гараар эргүүлэх хэрэгтэй үеэс эхлэн Near Field Communication (NFC) ухаалаг түлхүүрлүү шилжсэн ч технологи хурдтайгаар хөгжиж буй өнөө үед зарим автомашин үйлдвэрлэгч компаниуд NFC технологитой ижил төрлийн Фоб картууд санал болгож байгаа төдийгүй хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчид ухаалаг утасны програмаар дамжуулан машинаа асаах боломжийг олгож байна.
Хэдийгээр амар ч гэлээ ухаалаг түлхүүрээ гээх эрдэл илүү өндөрссөн гэх судалгаа бий. Тэгвэл энэхүү эрсдлийг багасгаж илүү хялбар хийгээд хэзээ ч гээгдэхгүй Био нийцтэй бодисоор бүрсэн чипийг (биополимер) арьсан дор суулгах нь.
Брэндон Далали гэх Твиттер хэрэглэгч энэхүү туршилтын анхдагчдын нэг болсон бөгөөд энэ нь түүнд өөрийн Tesla Model 3-ын хаалгыг онгойлгох боломжийг олгож байна. Брэндон энэ боломж хэрхэн үүссэнийг тайлбарлахдаа: "Би 100 орчим хүнтэй бета бүлэгт орсон бөгөөд энэ нь аюулгүй гүйлгээ, Java картын үйлдлүүдийг хийх зэрэг олон боломжийг нээж байгаа. Таны биед утасгүй програм суулгах бөгөөд одоо би үүнийг машины түлхүүр болгон ашиглаж байна. Миний машинд ямар ч түлхүүр, карт хэрэггүй. Зүгээр л гараа ашиглахад хангалттай" гэж хэлжээ.
Гэсэн хэдий ч чип нь NFC эсвэл картнаас илүү машинд ойр байх ёстой бөгөөд энэ нь сул тал болон давуу талуудтай.
Ердийн NFC систем нь халаасны фобыг холоос илрүүлдэг ч арьсан доорх чип нь ингэж чадахгүй. Гэсэн хэдий ч, энэхүү чип нь зөвхөн машины түгжээг тайлахад зориулагдаагүй бөгөөд чип давхар худалдан авалтын гүйлгээ хийхээс гадна алдагдах, картын мэдээллийг хакердах талаар санаа зовох шаардлагагүй болно гэж Брэндон тайлбарлав.