Альфардаас хамаагүй том хэмжээтэй, дээд зэрэглэлийн цахилгаан minivan Zeekr 009

Хятадын Geely холдинг тансаг зэрэглэлийн цахилгаан minivan Zeekr 009 машиныхаа албан ёсны зургийг нийтэд ил болголоо. Энэхүү зургууд SEA платформ дээр анхлан тавигдсан бөгөөд хэдхэн цагийн дотор нийтийн сонирхлыг ихээр татаад байна.

Zeekr 009 нь нэлээд футурист хэв маягтай болсон байгааг та зургаас харж болно. Мөн их биеийн хэмжээ тодорхой болсон бөгөөд 5209 x 2024 x 1856 мм, тэнхлэг хоорондын зай нь 3205 байна. Энэ нь Toyota Alphard-аас 264 мм урт, 174 мм өргөн, 89 мм өндөр гэсэн үг юм. Энэхүү тансаг зэрэглэлийн minivan 1 удаагийн бүрэн цэнэглэлтээр 700 км замыг туулах чадвартай гэнэ.

Өмнөх
BMW 2025 он гэхэд хоёр сая бүт...
Дараах
BMW бүрэн цахилгаан i4 цувралы...